Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний уулзалт өндөрлөв

2019-02-15 20:58:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 14-15-нд ХКН-ын Төв хорооны УТЗЗ-ийн гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засгийн цогц хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар Бээжинд болсон Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний VI уулзалтад оролцов. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын Аргентинд болсон уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, технологи дамжуулах, оюуны өмчийг хамгаалах, тарифын бус бэрхшээл, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, худалдааны тэнцвэртэй байдал, хэрэгжүүлэх механизм зэрэг хамтын ашиг сонирхол бүхий асуудал, мөн Хятадын талын анхаарал тавьж буй асуудлаар ярилцлаа. Хоёр тал гол гол асуудлаар зарчмын чанартай зөвшилцөлд хүрч, хоёр талт худалдаа, эдийн засгийн асуудлаарх харилцан ойлголцлын санамж бичгийн талаар зөвшилцсөн юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын заасан зөвшилцлийн хугацаанд багтаж асуудлаа шийдэхийн төлөө хичээн ажиллана гэгдээ талууд илэрхийлжээ.

Хоёр тал ирэх долоон хоногт Вашингтонд уулзаж үргэлжлүүлэн хэлэлцээ хийх юм.


Их уншсан

холбоотой мэдээ