Венесуэлийн засгийн газрын хүчин чармайлтыг дэмжинэ

2019-02-16 15:10:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ: Улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, тогтвортой байдлын төлөөх Венесуэлийн засгийн газрын хүчин чармайлтыг Хятадын тал хэлбэрэлтгүй дэмжинэ гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Хятад зэрэг холбогдох орнууд Мадурогийн засгийн газрыг дэмжих бүлгэм байгуулж буй бөгөөд ирээдүйд бодит арга хэмжээгээр "Венесуэлийн ард түмэнд тулгарсан заналхийллийг гадаадынханд таниулцуулна" гэж Венесуэлийн гадаад хэргийн сайд хэлсэн юм.

Гэн Шуан: Улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, тогтвортой байдлын төлөөх Венесуэлийн засгийн газрын хүчин чармайлтыг Хятадын тал хэлбэрэлтгүй дэмжиж, Венесуэлийн эрх баригчид үндсэн хуулийн хүрээнд энх тайвны хэлэлцээгээр улс төрөөр зохицуулах арга зам эрэлхийлэхийг дэмжихийг талуудад уриалж байна. Улс орнууд "НҮБ-ын үндсэн дүрэм"-ийн зорилт, зарчмыг баримталж, бусад орны дотоод хэрэгт оролцохгүй байхыг бид санаачилж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ