Өмнөдийн усыг умард руу татаж байна

Уртнасан 2019-02-16 15:11:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 2-р сарын 15-ныг хүртэлх байдлаар, Хятад улсын Өмнөдийн усыг умард руу татах төслийн төв шугамын эхний ээлжийн төсөл умард нутагт нийт 20 тэрбум шоо метр ус татсан байна. Хятадын стратегийн чанартай дэд бүтцийн хувьд, Өмнөдийн усыг Умард руу татах төсөл Бээжин, Тяньжинь зэрэг Хятадын умард бүс нутгийн усны хангамжийн хүрэлцээтэй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ экологийн орчинд үр дүнгээ өгч байна.

Хятадын Өмнөдийн усыг умард руу татах төсөл бол дэлхийд хэмжээгээр хамгийн том ус татах барилга байгуулалт юм. 2014 оны 12-р сарын 12-нд, тус төслийн төв шугамын эхний ээлжийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орж, шугам дагуу ус авах бүсийн усны хангамжийн баталгаажуулах чадварыг ихээхэн нэмэгдүүлжээ. Хятадын Ус ашиглалтын яамны Өмнөдийн усыг умард руу татах төв шугамын бүтээн байгуулалтын хяналт удирдлагын товчооны Баодин хотын хяналт удирдлагын газрын дарга Бай Ужи энэ тухай танилцууллаа.

"2-р сарын 15-ныг хүртэлх байдлаар, Өмнөдийн усыг умард руу татах төслийн төв шугамын цогцолбороор нийт 20 тэрбум шоо метр ус дамжуулж, шугам дагуу Хэнань, Хэбэй, Бээжин, Тяньжинь дөрвөн муж, хотын 50 гаруй сая хүнд Өмнөд нутгийн чанартай усыг хүргэж, 5 сая гаруй хүн флор ихтэй, шорвог ус хэрэглэхээ больсон юм. Шугам дагуу хүн ард усны аюулгүй байдал, экологи, орчин зэрэг талаар улам сэтгэл хангалуун болсон.”

Статистик бүртгэлээс үзвэл, Хэбэй мужийн Ши Жяжуан, Ханьдань, Баодинд өмнөдийн усыг нийлүүлсэн хэмжээ 75 хувьд хүрч, Цанжөү хотод 100 хувьд хүрсэн байна. Төслийг ашиглалтад оруулснаас хойш төв шугамын усны эх үүсвэрийн бүсийн усны чанар ерөнхийдөө сайн, шугам дагуу ард олны ундны усны чанар илэрхий сайжирчээ. Ус ашиглалтын яамны Өмнөдийн усыг умард руу татах төв шугамын бүтээн байгуулалтын хяналт удирдлагын товчооны Баодин хотын хяналт удирдлагын газрын усны мэргэжилтэн Сүнь Чан энэ тухай танилцуулсан юм.

"Бид тогтмол хугацаанд илрүүлэгч төхөөрөмж ашиглан усны чанарыг судалдаг. Эндхийн усны чанар өвлийн улиралд I зэрэглэлийн стандарт, бусад улиралд II зэрэглэлийн стандарт хангадаг. Ундны усны шаардлагыг бүрмөсөн хангасан, амьдралд хэрэглэх усны хувьд асуудалгүй болсон.”

Үүнээс гадна, төв шугамын эхний ээжлийн барилгын төсөл ус түгээх бүсийн 30 голын урсгалд экологийн ус нөхөж, нийт 800 сая гаруй шоо метр ус нийлүүлснээр экологийн үр дүнгээ өгч, гол, нуурын ус нэмэгдэн, усны чанар сайжирчээ. Энэ тухай Бай Ужи танилцуулж байна.

"Төслийн барилга ашиглалтад орсноос хойш, гүний усны олборлолтыг хязгаарлах, татсан усаар шууд нөхөх, байгаль орчны усыг орлуулан ашиглах зэрэг арга замаар Хуан Хуайхай тал газрын гүний усны түвшин түргэн доошилж байсныг үр ашигтай хамгаалж, Бээжин, Тяньжинь зэрэг муж, хотын гүний усны олборлолтын хэмжээг 1 тэрбум 523 сая шоо метрээр багасгаснаар, тал газрын гүний усны түвшин сэргэн дээшилсэн юм.”

Их уншсан

холбоотой мэдээ