Пакистанд үзүүлэх хөнгөлөлтөө цуцлахаа зарлав

2019-02-16 15:15:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
15-нд Энэтхэгийн гадаад хэргийн сайд Арун Жайлей, Энэтхэг улс Пакистанд үзүүлэх хөнгөлөлтөө цуцалж байна хэмээн мэдэгджээ.
Мөн өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Моди засгийн газрын аюулгүй байдлын комиссын хурлыг зарлан хуралдуулж, Энэтхэгийн хяналт дахь Кашмирт болсон амиа золиосолсон халдлагын сөрөг үр дагавар, Энэтхэгийн авах хариу арга хэмжээнд үнэлгээ хийжээ.
Хурлын дараа Арун Жайлей хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Энэ хэрэгт Пакистан оролцсоныг гэрчлэх баримт байна гэжээ.
Энэтхэгийн хяналт дахь Кашмирт 14-нд амиа золиослогч этгээд халдлага хийж, Энэтхэгийн төвийн арын хангамжийн цагдаагийн армид ноцтой хохирол учруулжээ. Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, тус хэргийн улмаас 40 гаруй хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ. Шашны нэг байгууллага энэ хэргийг үйлдсэн болохоо мэдэгдсэн байна.
Моди тус халдлагыг хатуу зэмлэн буруушааж, Энэтхэгийн ГХЯ энэ хэргийн ард Пакистан байна гэж зэмлэсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ