Ван И ШХАБ-ын шинэ нарийн бичгийн даргатай уулзав

2019-02-16 15:18:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
15-нд Бээжинд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И ШХАБ-ын шинэ нарийн бичгийн дарга Владимир Норовтой уулзлаа.
Ван И Норовыг шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргээд, Хятадын тал ШХАБ-ын нарийн бичгийн газартай нягт хэлхээ холбоотой ажиллаж, Шанхайн үзэл санааг өндөрт өргөн, Чиндаогийн дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа улам ахиулан, чөлөөт худалдааны бүсийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг эхлүүлж, хүмүүнлэгийн солилцоо өрнүүлэн, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, олон орны хөгжлийн стратегийг уялдуулан, бүс нутгийн уялдаатай хөгжлийг ахиулах болно гэжээ.
Норов: Үүрэгт ажлаа хичээн гүйцэтгэж, гишүүн орнуудын удирдагчдын болон Чиндаогийн дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, ШХАБ-ын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ