Ханьжэн сангийн яаманд ажиллав

Уртнасан 2019-02-16 15:18:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ханьжэн Сангийн яаманд ажиллаж, судлан ярилцах хурал даргалан хуралдуулж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг сайтар хэрэгжүүлэн, Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын үзэл санааг нямбай хэрэгжүүлж, татварыг бууруулах, зардлыг багасгах, эрсдэлээс сэргийлэх, ядуурлаас ангижруулах, байгаль орчны бохирдуулалтыг засахыг дэмжих зэрэг чухал ажлыг хуваарилсан байна.

Ханьжэн: Санхүүгийн ажлыг сайтар хийх нь бүх талыг харгалзахаар үндэс болгож, тогтвортой ахиц гаргах ажлын ерөнхий чигийг баримтлан, чанартай хөгжлийг ахиулж, ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтөөр гол болгон, тогтвортой өсөлт, өөрчлөлтийг ахиулах, иргэдийн амьдралд үр ашиг хүртээх, эрсдэлээс сэргийлэхийг ерөнхийд нь ахиулж, санхүүгийн идэвхтэй бодлогын эрч хүч, үр ашгийг нэмэгдүүлэн, нийгэм, эдийн засгийг үргэлжлэн эрүүл, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй. Нарийн ширийн үйл явцыг чухалчилж, аливаа зүйлд бодит байдлаар гараа болгон, бодлогын хэрэгжилтийг оновчтой байлгах хэрэгтэй. Хэрэгжилтийг чухалчилж, судалгааг чангатган, бодлого үр дүнтэй хэрэгжихийг баталгаажуулах хэрэгтэй. Үр ашгийг чухалчилж, үр дүнгээр удирдлага болгохын зэрэгцээ чухал асуудлыг зохицуулж, ард олны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ