Женевт суугаа суурин төлөөлөгчид Хятадад айлчлав

Д.Хүчитбаатар 2019-02-16 15:33:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны урилгаар Пакистан, Венесуэл, Куба, Египет, Камбож, Орос, Сенегал, Беларусь зэрэг 8 орноос Женевт суугаа суурин төлөөлөгч, гол гол дипломат албан тушаалтнууд 15-нд Бээжин хотод хүрэлцэн ирж, 16-19-нд Хятадын ШУӨЗО-ны ажил байдалтай танилцаж байна. 15-нд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах хэлтсийн дэд сайд Жян Жяньгүө, ГХЯ-ны дэд сайд Лэ Юйчэн нар Бээжин хотод тэдгээр төлөөлөгчидтэй тус тус уулзсан юм.

Жян Жяньгүө төлөөлөгчидтэй уулзахдаа: 1990-ээд оноос хойш террорист, хэт даврагч, үндэстний хагалан бутаргагчид ШУӨЗО-нд хэдэн мянган удаагийн хүчирхийллийн хэрэг үйлдэж, олон хүний амь насанд хүрэх буюугэмтээж, эдийн засгийн асар их гарз хохирол учруулсан бөгөөд ШУӨЗО олон улсын хамтын нийгэмлэгийн терроризмын эсрэг амжилттай туршлагаас суралцахын зэрэгцээ орон нутгийн бодит байдлыг үндэслэн олон үр ашигтай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 25 сар дараалан террорист халдлага гараагүй, ард иргэдийн амар амгалан байдлыг хамгаалж чадсан юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ