Ши Жиньпин Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2019-02-16 15:38:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Олон улсын анхаарлыг татсан Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд зиндааны VI зөвшилцөл 15-нд Бээжинд өндөрлөсний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ши Жиньпин: Хятад, Америк харилцан салшгүй холбоотой, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртдэг бөгөөд харилцан сөргөлдвөл хоёулаа хохирох тул хамтын ажиллагаа бол бидний өмнө тавигдсан хамгийн сайн сонголт юм. Хоёр талын төлөөлөгчид хоёр төрийн тэргүүний тохиролцсон зарчмын дагуу зөвшилцлөө нэмэгдүүлж, хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэн, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, мөн хоёр орны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байнагэжээ.

2018 оны 2-р сард Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны шат ахиж, хоёр тал олон удаа зөвшилцсөний дараа Хятад улсын дарга ийнхүү Америкийн эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийг анх удаа хүлээн авч уулзлаа. Энэ нь саяхан өндөрлөсөн VI зөвшилцөл хоёр долоон хоногийн өмнө Вашингтонд болсон зөвшилцлийн үндсэн дээр дахин нэг алхам хийснийг, мөн хоёр орны төрийн тэргүүн эдийн засаг, худалдааны маргааныг эвээр зохицуулад чухал үүрэг гүйцэтгэж буйг харууллаа.

Шинжээчдийн үзэж буйгаар, Америкийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа "хамтын ажиллагаа" гэдаг үгийг Ши Жиньпин олонтоо дурдсан нь хамтын ажиллагаагаар эдийн засаг, худалдааны асуудлыг зохицуулах гэсэн Хятад улсын баримталж ирсэн байр суурь, итгэл үнэмшлийг харууллаа. "Хамтын ажиллагаа нь тогтсон зарчим ёсны дагуу байдаг" гэж Ши Жиньпин хэлсэн нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа Хятад улсын үндэсний болон ард түмний язгуур эрх ашгийг хохироохгүй байхаар угтвар болгох хэрэгтэй гэдгийг ч тусгажээ.

2018 оны 2-р сард Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаан хурцадсанаас хойш хоёр орны төрийн тэргүүн чухал үед хоёр удаа утсаар ярьж, нэг удаа биечлэн уулзаж, эгзэгтэй үед чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ялангуяа 2018 оны 12-р сард Аргентинд болсон уулзалтаар гаалийн татварыг нэмэхээ түр зогсоох зэрэг талаар чухал нийтлэг ойлголтод хүрснээр хоёр талын худалдааны маргаан тасралтгүй шат ахиж байсныг зогсоосон юм.

Сүүлийн 3 сар гаруйн хугацаанд хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтын дагуу, Хятад, Америкийн төлөөлөгчид санал бодлоо нэгтгэн, эдийн засаг, худалдааны асуудлаар "нэмэлт ба хасалт" хийжээ. Саяхан болсон VI зөвшилцлийн үеэр хоёр тал технологи шилжүүлэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, гаалийн татвар, худалдааны саад бэрхшээл, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуй, худалдааны тэнцвэр, хэрэгжилтийн механизм зэрэг хамтдаа анхаарал хандуулж буй асуудал, Хятадын талын түлхүү анхаарч буй асуудлаар саналаа гүнзгий солилцон, гол гол асуудлаар зарчмын хувьд нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд эдийн засаг, худалдааны асуудлаарх санамж бичгийн тухай хөндөж ярьсан байна. Хоёр тал төрийн тэргүүн нарын тохиролцсон хугацаанд багтааж ирэх7 хоногт Вашингтонд үргэлжлүүлэн зөвшилцөхөөр тохиролцлоо.

Энэ үр дүнгээс үзвэл, хоёр талын авч хэлэлцсэн асуудлууд өргөн цар хүрээтэй, гүнзгий төдийгүй гол асуудлуудын талаар нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагаа нь улам урт хугацаатай, санал зөрөлдөөн улам багасаж буйг харууллаа. Эдгээр зарчмын чанартай нийтлэг ойлголт нь Америкийн талын төдийгүй Хятадын талын санаа тавьж буйг тусгаж, эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх зарчмыг онцолжээ.

Хятад, Америк энэ удаагийн зөвшилцлөөр, эдийн засаг, худалдааны асуудлаар харилцан ойлголцлын санамж бичгийн талаар авч хэлэлцсэн нь хоёр талын хэлэлцээр текст боловсруулах үе шатандаа орсныг харууллаа. Энэ нь үе шатны чанартай маш чухал ахиц юм. Хоёр талын анхаарал хандуулж буй механизмын асуудлыг хэрэгжүүлэх, тухайлбал өмнөх удаагийн Вашингтоны зөвшилцлийн үеэр тохиролцсон зарчмын чанартай нийтлэг ойлголтыг ашиглан, энэ ээлжийн зөвшилцлөөр хоёр талын зөвшилцлийн үйл ажиллагааг хүчин төгөлдөр болгоход баталгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Дурдууштай нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны баг ирэх 7 хоногт Вашингтонд үргэлжлүүлэн хэлэлцээ хийхээр шийджээ. Хоёр долоо хоногоос нэг долоо хоног, хоёр сар хагаст гурванудаагийн зөвшилцөл хийж, хугацаа нь улмаар ойртож буй нь Хятад, Америк хоёр тал товлосон хугацаандаа эдийн засаг, худалдааны хэлэлцээр байгуулах эрмэлзэлтэй байгааг харууллаа. Ши Жиньпин даргатай уулзах үед Роберт Лайтхайзер, Стивен Мнучин нар: Өнгөрсөн хоёр хоногт хоёр орны эдийн засаг, худалдааны баг чухал хэрнээ хүндрэлтэй асуудлуудын талаар шинэ ахиц дэвшил гаргасан боловч илүү их ажил хийх шаардлагатай байгаа учраас тэдэнд найдвар тавьж байна гэжээ.

Ром хот ганц өдөр баригдаагүй. Дэлхийн хоёр том эдийн засгийн цогц хоорондын эдийн засаг, худалдааны асуудлууд нарийн төвөгтэй учраас 90 хоногийн дотор бүрэн шийдэгдэнэ гэхэд бэрх. Одоогоор, зөвшилцөл хийх хугацаа хоёр долоо хоног хүрэхгүй үлдсэн учраас хоёр тал амжвал эцсийн үр дүнг өөдрөгөөр төсөөлж болох юм. Гэвч Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны баг байнга хэлхээ холбоотой байж, ирэх7 хоногт хэлэлцээгээ үргэлжлүүлэн, хоёр орны төрийн тэргүүн тус тусын эдийн засаг, худалдааны төлөөлөгчидтэй уулзах ажлыг эрчтэй хийж байна. Мөн хоёр орны төрийн тэргүүн дахин уулзана гэсэн мэдээг АНУ-ын тал уламжилж байгаагаас үзвэл Хятад, Америк хоёр талд ашигтай, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж чадна гэсэн өөдрөг байдлыг хүмүүст мэдрүүлж байна.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд, нийгмийн тогтолцоо, түүх, соёл, улс орны үндсэн нөхцөл байдлаас шалтгаалан Хятад, Америкийн хооронд буруу ойлголттой байснаа улмаар хэдэн удаа ноцтой хямралд хүрсэн билээ. Эцсийн бүлэгт хоёр орны удирдагчийн улс төрийн бодлогын ачаар, хоёр орон хямралыг амжилттай даван туулсан төдийгүй харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааг зөв замд оруулсан юм. Энэ удаад ч ялгаагүй, Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдээ, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголт, сайн сайхан ажлын харилцаа нь хоёр тал эдийн засаг, худалдааны саад тотгорыг арилгаж, Хятад, Америкийн харилцааг зөв зохицуулахын төлөө үндсэн удирдамж хангах нь лавтай юм. Хоёр тал үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж, хоёр орны харилцааг дахин хямралаас гарган, хамтдаа хөгжих болно.

Их уншсан

холбоотой мэдээ