Alipay Америкийн 7000 эмийн санд үйлчилнэ

2019-02-16 15:52:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 оны 4-р сараас, Хятадын Alipay Америкийн хамгийн том эмийн компани Валгрийсын 7000 эмийн санд үйлчлэх гэж байна.


Alipay-гийн умард Америк дахь ерөнхий захирал Ван Юйлей хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зарласны дараа хэлэхдээ: Хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрсэнд их баяртай байна. Энэ нь АНУ дахь Хятадын хэрэглэгчдийг улам хялбар нөхцөлөөр хангана. "Хоёр тал Америкт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн арга хэмжээ юм. Валгрийс бол Америкийн хамгийн том эмийн компани, 1901 оноос хойш Америкийн бүх нутагт үйлчилж ихээхэн нэр хүндтэй болсон. Одоо Alipay дэлхийн 40 гаруй улс орон бүс нутгийн бизнесменүүдтэй хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, гадаадад буй Хятадын хэрэглэгчдийг төлбөр тооцооны хамгийн хялбар хэлбэрээр хангахыг зорьж байна" гэжээ.


Валгрийс компанийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Ричард Ашворт компанийн албан мэдээнд энэхүү хамтын ажиллагааг сайшааж буйгаа илэрхийлээд: Хамтын ажиллагаагаар дамжуулж Хятадын хэрэглэгчид худалдааны шинэ арга хэлбэрээр үйлчилнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ