Трамп санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурав

Уртнасан 2019-02-16 16:14:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын хоёр тэнхимийн баталсан санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурж, холбооны засгийн газрын зарим байгууллагыг энэ оны 9-р сарын 30-ныг хүртэл санхүүжүүлжээ. Энэ нь тус санхүүгийн жилд холбооны засгийн газар гүйцэд хэмжээний санхүүжилттэй болж, дахин “зогсонги байдал”-д орохгүй болсныг харууллаа.

Тус санхүүжилтийн төслийг Бүгд найрамдах нам, Ардчилсан намын гишүүдийн төлөөлөгчид хамтдаа боловсруулсан бөгөөд санхүүжилтийн түвшин өмнөх жилийнхтэй үндсэндээ адил болсон байна.

Гэтэл тус санхүүжилтийн төсөлд, ердөө 1.4 тэрбум ам.долларыг Америк, Мексикийн хилийн тодорхой заасан бүсэд 90 орчим км урт "тусгаарлах хана" шинээр байгуулахад ашиглахыг зөвшөөрсөн нь Трампын өмнө нь дурдсан 5.7 тэрбум ам.доллар ба 300 гаруй км "тусгаарлах хана" барих шаардлагаас хавьгүй бага болжээ. Конгрессоор дамжихгүйгээр "хана байгуулах" улам их зардал хуримтлуулан, сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн бэлэг тэмдгийн чанартай амлалтаа биелүүлэхийн тулд Трамп 15-нд засаг захиргааны эрхээ ашиглан албан мэдэгдэлд гарын үсэг зурж, Америкийн өмнөд нутгийн хилд "Үндэсний онц байдал" зарлаж буйгаа мэдэгдсэн юм.

"Үндэсний онц байдал"-ын дагуу, Трамп Батлан хамгаалах яам, Сангийн яам, мөн Цэргийн инженерийн төслөөс 6.7 тэрбум орчим ам.доллар шилжүүлж Америк, Мексикийн хилийн хана байгуулахад зарцуулахаар төлөвлөж байна гэж Цагаан ордон танилцуулжээ. Энэ үйлдлийг нь Ардчилсан намын зүгээс эсэргүүцэж байгаа бөгөөд Бүгд найрамдах намын дотоодод ч санал зөрөлдөөн үүсгэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ