Мюнхений аюулгүй байдлын бага хурал болов

Уртнасан 2019-02-16 16:44:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сарын 15-нд Мюнхен хотноо Мюнхений аюулгүй байдлын V бага хурал болов. Хуралд олон орны улс төр, худалдаа бизнес, эрдэм шинжилгээний салбарын дээд зиндааны 600 шахам бодлого тогтоогчид, мэргэжилтэн судлаачид оролцсоноос 400 шахам орны төрийн тэргүүн ба засгийн газрын тэргүүн, сайдын хэмжээний 100 шахам албан тушаалтан оролцжээ. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Шюй Дүө мэдээлж байна.

Европ тивийн бие даасан хөгжил, Атлантын далай дамнасан хамтын ажиллагаа, их гүрнүүдийн өрсөлдөөн нь энэ удаагийн Мюнхений аюулгүй байдлын хурлын чухал сэдэв байлаа. Мюнхений аюулгүй байдлын хурлын дарга Вольфганг Ишингер 15-ны нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Олон улсын үйл хэрэг ээдрээтэй, төрөл бүрийн хямрал тасралтгүй гарч байна. Олон улсын дэглэмийг хамгаалахад улам их үүрэг хариуцлага хүлээхийг хуралд оролцогч улс орнуудын тэргүүн ба төлөөлөгчдөд хандан уриалж байна гэжээ.

Мюнхений аюулгүй байдлын бага хурал болов

"Улс орнуудын удирдагчид урьд урьдынхаас улам их үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Бид энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд, бүс нутгийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг олон улсын аюулгүй байдлын аливаа сорилтын талаар ярилцах болно. Эдгээр мөргөлдөөн бүгдээрээ хүний үйлдлээр бий болсон, бид зохицуулах арга замыг заавал олох ёстой юм.”

Мөн өдөр болсон нээлтийн ёслолыг Германы Батлан хамгаалахын сайд хадагтай Урсула фон дер Ляйен, Английн Батлан хамгаалахын сайд Гавин Уильямсон нар даргалжээ. Германы Батлан хамгаалахын сайд Урсула: Бид асар их өөрчлөлттэй эринд амьдарч байна. Шинжлэх ухаан технологийн түргэн хөгжил, уур амьсгалын дулаарал, олон улсын орлогын зөрөө ихсэж, дэлхийн их гүрнүүд хоорондын өрсөлдөөнд тэнцвэрийг эрэлхийлж буй зэрэг нь хүмүүст аюултай хүчин зүйлийг авчирч байгаагийн зэрэгцээ мөн улс орнуудад хамтын ажиллагааны шинэ боломж, бололцоо олгож байна гэжээ.

Мюнхений аюулгүй байдлын бага хурал болов

"Асар их өөрчлөлттэй эринд, аливаа улс орнууд өөрийн түнштэй болохыг эрэлхийлж, ард иргэдээ хямралын нөлөөнд өртөхөөс хамгаалахыг хичээж байна. Дан ганцаараа олон улсын талбарт амжилтад хүрч чадсан улс орон нэг ч байхгүй. Иймээс аливаа улс орон бүгд хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Жишээлбэл, Хятад улсын дурдсан Нэг бүс нэг зам санаачилга, ОХУ-ын дурдсан Европ-Азийн эдийн засгийн холбоо, Герман улс хүчирхэг Европ тив ба НАТО-гийн түншийн харилцааг хөгжүүлэхээр хичээж байгаа гэх мэтчилэн түншийн харилцаа биднийг улам хүчирхэг болгож байна.”

Олон улсын түншийн харилцааг нэмэгдүүлэхээс гадна, терроризмд цохилт өгөх, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхээс сэргийлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг олон улсын аюулгүй байдлын асуудал энэ удаагийн Мюнхений бага хурлын чухал сэдэв болсон юм. Германы Батлан хамгаалахын сайд Урсула: Улс орнууд терроризмд эрс шийдэмгий цохилт өгч, терроризмын сүлжээ бий болохоос сэргийлэх хэрэгтэй гэжээ.

"Терроризмд цохилт өгөх нь улс орнуудын чухал үүрэг зорилго хэвээр байна. Учир нь Исламын улс бүлэглэл бүрмөсөн сөнөөгүй, тус бүлэглэл нэрээ өөрчлөн, далдуур үйл ажиллагаа явуулахаас сэрэмжилж, Исламын улс бүлэглэл бусад террорист бүлэглэлтэй сүлжээ байгуулахаас сэргийлэх хэрэгтэй.”

Мюнхений аюулгүй байдлын бага хурал болов

Мюнхений аюулгүй байдлын бага хурал болов

Мөн өдөр Германы Батлан хамгаалахын сайд Урсула, Английн Батлан хамгаалахын сайд Уильямсон нар хамтдаа Герман, Их Британийн найрамдал, түншийн харилцааг онцлоод, Их Британи Европ холбооноос гарлаа гээд, Герман, Их Британи хоёр орны түншийн харилцаа сулрахгүй, харин улам нягтрах болно гэжээ. Энэ тухай Урсула ингэж ярьсан юм.

"Герман, Их Британи мөр зэрэгцэн хамтдаа хичээсээр ирлээ. Хоёр орны дайчид өдөр бүр үүрэг хариуцлагаа хатуу чанга хэрэгжүүлж байна. Их Британи Европын холбооноос гарсан ч бидцаашид хоёр орны хамтын ажиллагааны түншийн харилцаагаа гүнзгийрүүлэх болно.”

Энэ удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал 2-р сарын 15-17-ныг хүртэл үргэлжилнэ.

Их уншсан

холбоотой мэдээ