"Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнд" эргэн орохыг хүсэв

2019-02-17 15:53:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Орон нутгийн цагаар 2-р сарын 16-д Мюнхенд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн гадаад харилцааны зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи Мюнхены аюулгүй байдлын хуралдаанд илтгэл тавьсныхаа дараа АНУ, ОХУ "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-нээс гарсантай холбоотой асуултад харилсан байна.

Ян Жечи: Хятадын тал дэлхийн стратегийн хүчний тэнцвэрийг баталгаажуулахыг хичээдэг. АНУ-ын тал "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ"-нээс гарахаа ганц талаасаа зарласны улмаас маш их сөрөг нөлөө гарсан. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг анхааралдаа авсан юм. АНУ, ОХУ "Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнд" эргэн орохыг Хятадын тал хүсэж байна. Бид тус хэлэлцээрийг олон талт хэлэлцээр болгохыг эсэргүүцнэ гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ