Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй

2019-03-05 00:47:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жил бүрийн 3-р сард Хятад улсын хоёр их чуулган болдог. 4-нд Ши Жиньпин дарга XIII сонгуулийн УТЗЗ-ийн БХХ-ын II чуулганд оролцож буй соёл урлаг, нийгмийн шинжлэх ухааны салбарын гишүүдтэй уулзаж, тэдний нэгдсэн хэлэлцүүлэгт оролцон санал санаачилгыг нь сонссон юм. 2014 оны соёл урлагийн ажлын зөвлөгөөнөөс хойш Хятад улсын дарга соёл урлагийн хөгжлийн талаар ийнхүү дахин үг хэллээ.

Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй

Ши Жиньпин: Хятадын үзэл баримтлалыг сайтар тайлбарлах хэрэгтэй

Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй. Үнэ цэнтэй, учир утгатай урлагийн бүтээл, эрдэм шинжилгээний судалгаа нь бодит байдлыг харуулж, бодит байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн бодит асуудлыг зохицуулахад ашигтай бөгөөд бодит байдалд хариулт өгсөн байх хэрэгтэй. Нийтээрээ Хятадын бодит байдалд үндэслэн Хятад улсын хөгжил дэвшил, орчин үеийн хятад хүмүүсийн сайн сайхан амьдралыг харуулж, Хятадын үзэл баримтлал, Хятадын үнэт зүйл, Хятадын хүчин чадлыг сайтар тайлбарлан харуулах хэрэгтэй. Урлагийн бүтээл нутаг усныхаа үндсэн байдалд зохицон, цаг үеийн байдлыг үндэслэн бүтээлийнхээ үзэл санаа, соёлын агуулга, урлагийн үнэ цэнийг дээшлүүлэхийг хүсье гэжээ.

Тэрээр: Цаг үетэй зэрэгцэн урагшлах хэрэгтэй. Хятадын онцлогтой социализм шинэ эринд орлоо. Шинэ эринийг тэмдэглэж, магтан дуулах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шинэ эринд тулгарч буй асуудалд зөв хариу өгч, орчин үеийн Хятад улсын агуу их бүтээн байгуулалтаас уран бүтээлийн сэдэв, зохион бүтээх онгодоо олж, манай эриний түүхийн асар их өөрчлөлтийг гүнзгий тусган, цаг үеийн үзэл баримтлалыг харуулж, цаг үеийг зураглан, ёс суртахууныг тодруулах ёстой хэмээн онцолжээ.

Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жил хичээн зүтгэсний дүнд Хятад улсад аугаа өөрчлөлт гарч, Хятадын үндэстнүүдийн түүхэнд төдийгүй дэлхий дахины түүхэнд сэтгэл хөдөлгөм тэмцлийн туулсийг туурвилаа. 70 жилийн турших нам ард түмний тэмцлийн практикийг гүнзгий харуулж, БНХАУ-ын 70 жилийн түүхэн шинэчлэлд агуулсан дотоод логикийг гүнзгий тайлбарлан, түүхэн амжилтад хүргэсэн Хятадын социализмын замнал, онол, тогтолцоо, соёлын давуу талыг тодорхойлж, Хятадын онолоор Хятадын практикийг тайлбарлан, нам ард түмэн үргэлжлэн урагшлахад үзэл баримтлалаар урам зориг хайрлах ёстой гэжээ.

Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй

Жеки Чан: Хятад улс ч гэсэн дэвшилтэт технологийн кино хийж чадна

Ши Жиньпиний илтгэлд гишүүд санал нэгдэж байлаа. Сонгодог бүтээлийн талаар УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын алдарт жүжигчин Жеки Чан Хятадын анхны уран зөгнөлт "Төөрч тэнэсэн дэлхийн бөмбөрцөг" киноны тухай: "Хятад улс ийм кино хийсэнд итгэмээргүй" юм гэж гадаадын олон хүн надад ярьж байлаа. Энэ кино хүмүүсийн талархлыг хүлээж буйд их баяртай байна. Иймэрхүү дэвшилтэт технологийн киног хийх чадвар бидэнд бий гэжээ.

Мөн өдрийн хэлэлцүүлэгт оролцсон Жеки Чан сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Нэгдсэн хурлын дараа Ши Жиньпин дарга надаас “Ойрд ямар кино хийж байна вэ” гэж асуусан. Би саяхан “Ууланд авирагч” кинонд тоглосон. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд энэ киногоороо бэлэг барина гэжээ.

Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй

Фэн Юаньжэн: Хятадын үзэл баримтлал надад гүн сэтгэгдэл төрүүлсэн

УТЗЗ-ийн БХХ-ын гишүүн, Хятадын драмын нэрт жүжигчин Фэн Юаньжэн: Ард олонд хэрхэн улам сайн урлагийн бүтээлээр үйлчлэх вэ гэж яриагаа эхлүүллээ. Тэрээр: Ши Жиньпин даргын хэлсэн, уран бүтээлчид үзэл санаатай байх хэрэгтэй гэдэг үг надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Түүний өгүүлж буй үзэл санаа бол Хятадын үзэл баримтлал юм. Аливаа бүхэн ард олны төлөө байх нь уран бүтээлчдийн тэргүүн үүрэг бөгөөд түүнийг үеийн үед уламжлах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ