Хятад улсын хөгжил нүдэнд үзэгдэж, гарт баригддаг

2019-03-06 16:00:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 5-нд Бээжинд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээлтээ хийж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнасан юм. Нээлтийн дараа сэтгүүлч миний бие ССТV-гийн монгол хэлний сайтын мэргэжилтэн, сэтгүүлч Б.Занданхүүтэй уулзаж ярилцлага авснаа та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе.

Хоёр чуулганыг МОНЦАМЭ агентлаг идэвхтэй мэдээлж байна

-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Ойрд Хятад улс "Хоёр чуулган"-аар амьсгалж байна. Хоёулаа яриагаа эндээс эхэлбэл ямар вэ?

-Хятадын "Хоёр чуулган" бол хөрш орнуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг маш том арга хэмжээ. Өнгөрсөн жилийн ажил үйлсээ тайлагнаж, ирэх оны төсөв төлөвлөгөөгөө баталдаг онцгой ач холбогдолтой. "Хоёр чуулган"-ыг би хөрш орны сэтгүүлчийн хувиар, мөн Бээжинд ажиллаж амьдарч байгаа хүний хувьд анхааралтай ажиглаж байна. Миний бодлоор энэ жилийн "Хоёр чуулган" өмнөх жилийнхтэй харьцуулахад илүү тогтуун, хэлэлцэж тогтсон шийдвэр зарчмуудаа улам боловсронгуй болгож сайжруулахын төлөө өрнөж байх шиг байна. Өнгөрсөн жилийн чуулган 5 өдөр сунган хуралдаж байсан. 2004 оноос хойш анх удаа үндсэн хуулиндаа “гар хүрч” бодлогын өөрчлөлт хийсэн. Хэвлэлийнхний хэлээр бол сенсацитай, сонин ихтэй чуулган болсон болж байсныг санаж байна. Харин энэ жилийн хувьд өмнөх жилийн чуулганаар гаргасан төсөл хөтөлбөр, зарчим, бодлогын асуудлаа хэрэгжүүлж дүгнэсэн, цаашид улам сайжруулан үргэлжлүүлэх чиглэлээр санал зөвлөжүүд батлагдах байха аа гэж таамаглаж байна.

Хоёр чуулганыг МОНЦАМЭ агентлаг идэвхтэй мэдээлж байна

-Ерөнхий сайд Ли Кэчяны тавьсан засгийн газрын тайлантай танилцаж амжив уу?

-Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны тайланд нийгмийн хөгжлийн маш олон ажил төрлийн төлөвлөгөө дурдагдлаа. Хятад улс маш олон салбарт татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэх юм байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагад төдийгүй хувь хүний амьдралд ч өгөөжөө өгөх байх. Жижиг дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж байна. Мөн шинээр ажлын байр бий болгох, ажилгүйдлыг бууруулах, хүн бүхнийг ажилтай орлоготой байлгах талаар их анхаарч байгаа гэж ойлгосон. Хятад улсад ахмад настны тоо 240 сая гарчихлаа. Тиймээс ахмадуудаа халамжлах тэтгэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Мөн дэлхий нийт, улс гүрнүүдтэй харилцах бодлогоо урьдын адил онцгойлон тусгажээ. Хятадын бас нэг онцлог бол ямагт эе эвийг эрхэмлэж, дэлхийн улс гүрнүүдтэй харьцахдаа асар их хүлээцтэй, асуудлыг эвээр, яриа хэлэлцээний замаар зохицуулахыг эрмэлздэг.

Хоёр чуулганыг МОНЦАМЭ агентлаг идэвхтэй мэдээлж байна

-Таныг Хятадын олон газраар аялсан гэж сонслоо. Ер нь тухайн нутгийн хөгжлийг нүдээр үзэж байж илүү ойр, улам гүнзгий ойлгодог юм болов уу?

-Хятад улсын хөгжлийг зөвхөн би биш бүх дэлхий хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Хятадын сүүлийн үеийн үсрэнгүй хөгжил, эдийн засгийн өсөлт, тэр дундаа улс орондоо ядуу хүнгүй болох гэж бүх нийтээрээ хичээж зүтгэж байгаа Хятадын онцлогтой шинэ эриний социалист үзэл баримтлалыг хүн төрөлхтөн анхаарч, сонирхож, судалж байна. Ерөнхий сайд Ли Кэчян тайландаа, энэ жил 11 сая хүнийг ажлын байраар хангана гэсэн. Ажлын байрны төлөө төр засаг нь байнга санаа зовдог, үүний төлөө маш их менежмент хийдэг нь бусад улс орны нийгмийн бодлогоос илүү онцгой санагддаг юм. Би Хятадын янз бүрийн хотоор аялж, амарч явдаг байсан. Ингэж явахад хөгжил нүдэнд үзэгдэж, гарт баригддаг. Хятадад ажиллаж байгаа мэргэжилтний хувиар, энэ улс орны тогооноос хоол халбагадаж байгаа хүний хувьд, цалин мөнгө, нийгмийн халамжийн бодлогыг нь өөрийн биеэр хүртэж, ойлгож мэдэрч байна. 2016 оноос эхлээд Хятадын ДНБ-ний өсөлт 6-6.5 хувьд тогтмол барьж байна. Энэ жилийн Ли Кэчяны тайланд, өсөлтийг мөн л 6.5 хувьд барина гэсэн тоо баримт харагдсан шүү.

Хоёр чуулганыг МОНЦАМЭ агентлаг идэвхтэй мэдээлж байна

-Зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Манай сонсогчдод хандан хэлэх үг юу байна?

-Та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Хятад бол стрессгүй, сэтгэлийн зовлонгүй, хүн болгон өмнөө хийх ажилтай, ажлаа хийгээд амар тайван амьдраад явах боломжтой орон. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Ярилцсан: Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ