Олон салбарт улам нээлттэй арга хэмжээ хэрэгжүүлнэ

2019-03-06 15:35:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон салбарт улам нээлттэй арга хэмжээ хэрэгжүүлнэ

6-нд Бээжин хотноо, Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Нин Жиже: Энэ жил Хятад улс нээлттэй хөгжлийн үзэл баримтлал хэрэгжүүлж, гадаадад нээлттэй үндсэн бодлогоо мөрдөн, эдийн засгийн хөгжлийн нээлттэй хэмжээг өргөжүүлж, гадаад хөрөнгийн салбарт бизнесийн улам таатай орчин бүрдүүлнэ гэжээ.

Нин Жиже: Мөн өдөр болсон XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: Энэ жил Хятад улс хөдөө аж ахуй, уурхайн олборлолт, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт нээлттэй арга хэмжээ хэрэгжүүлж, улам олон салбарт гадаад хөрөнгийн аж ахуйн нэгж дангаараа хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг зөвшөөрнө. Өнгөрсөн жил зах зээлд орох боломжийг ихээхэн өргөтгөсний үндэс дээр гадаад хөрөнгийг зах зээлд оруулах сөрөг жагсаалтыг хумьж, чөлөөт худалдааны туршиц бүсэд нээлттэй байдлаа өргөтгөх туршилтыг үргэлжлүүлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ