Засгийн газрын ажлын тайланг өндрөөр үнэлжээ
ХIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 5-нд Бээжин хотод эхэлсэн билээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны чуулганд тавьсан засгийн газрын ажлын тайланд олон улсын шинжээчид өндөр үнэлгээ өгч байна. ОХУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, ХIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы мэдээлэх ажилд 3000 гаруй сэтгүүлч оролцон, чуулганыг АИХ-ын ордноос 4 хэлээр шууд нэвтрүүлж, 44 хэлээр бичгээр мэдээлсэн гэжээ.
Ройтерс агентлаг, Их Британийн “Financial Times” зэрэг олон улсын гол гол хэвлэл юуны өмнө засгийн газрын ажлын тайлангийн гол агуулгыг мэдээлж, 2018 оны Хятадын эдийн засгийн байдал, 2019 оны хөгжлийн зорилтод анхаарлаа хандуулжээ.
Японы "Асахи Шимбү": Энэ оны засгийн газрын ажлын тайланд "хөгжлийн орчин илүү төвөгтэй, илүү хүнд, урьдчилан төсөөлөх эрсдэл илүү их" хэмээн төсөөлжээ. Мөн, хэрэглээг дээшлүүлж, санхүүгийн эерэг бодлого хэрэгжүүлэхийг тайланд дурдсан хэмээн тэмдэглэсэн байна.
Их Британийн BBC агентлаг: Хятад улс татварыг бууруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх зэрэг эдийн засгийг дэмжих олон арга хэмжээг нийтэлсэн хэмээн мэдээлжээ.