Нэг бүс нэг замын тухай идэвхтэй дохио уламжлахыг хүсэв

Уртнасан 2019-03-07 11:10:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын "Хоёр чуулган" эхэлснээр, дэлхий нийтийн анхаарал дахин Хятад улсад хандлаа. Германы зөвлөхүүдийн төвийн мэргэжилтэн Штефан Оссенкопп сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Хятадын "Хоёр чуулган"-аар, Нэг бүс нэг замын талаар улам идэвхтэй дохио уламжлахыг хүсэж байна гэжээ. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Юань Жявэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Германы зөвлөхүүдийн судалгааны Шиллер төвийн судлаач Оссенкопп: Хятад улс эдийн засгийн даяаршлын бүтээн байгуулалт, тэргүүний технологийн инновац зэрэг талаар дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрлээ. Хоёр чуулган бол Хятадын жил тутамд болдог чухал хурал, Хятадын хойшдын хөгжлийн зорилтыг тогтоон, олон талыг хамарсан чухал бодлого гаргадаг учраас ихэд анхаарууштай юм гэжээ.

"Германы мэдээллийн хэрэгслүүд Хятадын талаар өрөөсгөлөөр, бодит бусаар мэдээлдэг тул үзэгчид Хятадын талаар тодорхой, бүх талын ойлголттой болоход хүндрэлтэй байдаг нь надад харамсалтай санагддаг. Хүмүүс олон улсын мэдээллийг илүү үзэж, ойлголтоо тогтоож, даяаршлын, ерөнхийлсөн хараагаар Хятад улсын сүүлийн 40 жилийн хөгжил дэвшил, хэрхэн дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсныг ойлгохыг хүсэж байна. Учир нь Хятадын хөгжлийн ололт амжилтыг хэн ч үгүйсгэх аргагүй юм.”

Оссенкопп: Миний хувьд энэ оны Хятадын "хоёр чуулган"-ны сэдвүүдээс Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн гүнзгийрүүлэх, нээлттэй хөгжлөө хэрхэн ахиулах, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх, Хятадын эдийн засгийн хөгжлийн төсөөллийн зорилт зэрэгт илүү их анхаарал хандуулж байна гэжээ.

"БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчяны тавьсан засгийн газрын ажлын тайланд Хятадын эдийн засаг, нийгэм, иргэдийн амьжиргаа зэрэг олон салбарын агуулгыг маш нарийн, бүх талаар хамруулсан байна. Эдгээрийн дотроос ард түмэнд хэрхэн улам ашигтай болгохтой холбоотой бодлого арга хэмжээ надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Энэ нь өрнөдийн орнуудын эдийн засгийн төлөвлөлтөд орхигддог тал юм. Хятад улс хотын аж үйлдвэрлэлийг орчин үеийн болгохын зэрэгцээ ядуурлаас ангижруулах, суурин тосгоны дэд бүтцийг сайжруулах зэрэг талаар асар том зорилт тавьсан. Өнөөг хүртэл, эдгээр төлөвлөгөө аажим аажмаар маш сайн хэрэгжиж, товлосон зорилтоо биелүүлсэн юм. Энэ оны ажлын тайланд дурдсан хойшдын төлөвлөгөөгөө Хятад улс мөн адил биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.”

Оссенкопп: Хятад улсын Нэг бүс нэг зам санаачилга дэлхийн тавцанд улам чухал үүрэг гүйцэтгэж буйд баяртай байна. БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хуралд, өнөөг хүртэл нийт 152 улс орон, олон улсын байгууллага Хятадтай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь, талуудын дэд бүтцийн түншлэлийн салбарын нягт хамтын ажиллагаа идэвхтэй үр дүнд хүрч буйг харуулж байна гэжээ.

"Эдгээр төсөл ахицтай хэрэгжиж буйг бүгд мэднэ. 'Нэг бүс нэг зам'-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар форумын үр дүнгийн хэрэгжилт 96 хувьд хүрсэн. Нэг бүс нэг зам санаачилга шинэ эриний даяаршлын чиг хандлага дахь хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх маш сайн жишиг боллоо. Герман зэрэг улс уг нь ажиглах байр суурь баримталж байсан ч маш их сонирхдог болж байна. Иймээс энэ оны хоёр чуулганд Нэг бүс нэг зам санаачилгаас бий болсон үр дүнгийн тухай нээлттэй ярилцах замаар эдгээр улс оронд илүү идэвхтэй дохио өгөхийг хүсэж байна. Учир нь Герман шиг ийм аж үйлдвэрлэлийн оронд 'Нэг бүс нэг зам' санаачилгын хамтын ажиллагаанд оролцох шаардлага бий. Ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгж, олон улсын экспортоор гол болгосон компанийн хувьд ийм хэрэгцээ шаардлага бүр их байгаа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, Германы дотоодын хувьд цаг алдахгүйг хичээж, боломжийг ашиглах нь зүйтэй юм.”

Их уншсан

холбоотой мэдээ