Ядуу хүн амын тоо 80 гаруй саяар буурчээ

Хятад улс ядуурлыг бууруулах салбарт нарийвчилсан бодлого, арга хэмжээ хэрэгжүүлснээр ядуу хүн амын тоо 2012 онд 98 сая 990 мянга байсан бол 2018 онд 16 сая 600 мянга болж, 6 жилийн хугацаанд 80 шахам саяар буурсан байна. Зүүн бүсийн есөн муж, хотын найм нь үндэсний стандартаар ядуу хүн амгүй болсон байна. 7-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуурлыг бууруулж, хөгжүүлэх ажлыг удирдах тамгын газрын дарга Лю Юүнфү: 2019 онд энэ ажлаа улам эрчимжүүлж, дахин 10 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулна гэжээ.
Тэрээр мөн өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улсын ядуурлаас ангижруулах стратеги хэдэн мянган жилийн туршид зохицуулж чадаагүй хүндрэлтэй асуудлыг зохицуулж чадсан. Гэвч туйлбартай зохицуулсан гэж хэлэхэд арай эрт байна. Энэ талын ажил, хүчин чармайлт нэлээд урт хугацаанд үргэлжилнэ. Хятадулс хамгийн том хөгжиж буй орон хэвээр байгаа нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий онцлог юм гэжээ.
