Алдагдлын тохируулалт тохиромжтой байна

2019-03-07 15:54:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Алдагдлын тохируулалт тохиромжтой байна

7-нд Сангийн сайд Лю Кунь: Хятадын энэ оны алдагдлын тохируулалт идэвхтэй бөгөөд тохиромжтой болсон. Алдагдлын хэмжээг ноднин жилийнхээс 0.2 нэгжээр өсгөж, 2.8 хувиар тохируулсан гэжээ.

Энэ тухай тэрээр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд тайлбарлаж хэлэхдээ: Хятад улс алдагдлын тооцоогоо зохих хэмжээгээр өсгөж буй нь тогтмол бус зохицуулалтыг эрчимжүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахын төлөө юм. Нөгөө талаар татварыг их хэмжээгээр бууруулж, аж ахуйн нэгжийн ачааллыг хөнгөлөн, зах зээлийн хөгжлийн эрчийн сэргэлттэй зохицохын төлөө юм гэжээ.

Лю Кунь: Сүүлийн жилүүдэд Хятадын алдагдлын хэмжээ улам нэмэгдэж, энэ онд 2018 оныхоос 380 тэрбум юаниар нэмэгдсэн ч олон улсын жишгийн 3 хувийн дотор тогтоон барьж байна. Дэлхийн гол гол эдийн засагтай харьцуулбал Хятадын алдагдлын хэмжээ өндөр биш юм. Ийнхүү тохируулалт хийсэн нь санхүүгийн орлого зарлага, тусгай бонд зэрэг олон талын хүчин зүйлийг бодолцож, ирээдүйн макро зохицуулалтад бодлого боловсруулах орон зай гаргаж өгч байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ