Шинэ өр үүсэхийг зөвшөөрөхгүй
7-нд Бээжин хотноо Сангийн сайд Лю Күнь: Хятадын засгийн газар шинэ далд өр үүсэхийг зөвшөөрөхгүй. Орон нутгийн захиргааны хууль бус өр төлбөрийн арын хаалгыг хатуу хориглоно гэжээ.
Лю Күнь XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: Хятадын орон нутгийн захиргааны өрийн эрсдэл ерөнхийдөө хяналтад байгаа. Өнгөрсөн жилийн эцэс хүртэлх байдлаар, орон нутгийн захиргааны өрийнхэмжээ 18.39 их наяд юаньд хүрч, өрийн хэмжээ, санхүүгийн эх үүсвэрийн харьцаа 76.6 хувьтай байсан нь олон улсын 100-120 хувь хүрэх сэрэмжийн хэмжээнээс хавьгүй доогуур байна. Төсвийн менежментэд хамрагдсан төв засгийн газрын өрийн хэмжээ, Засаг захиргааны нийтөрийнхэмжээ 33.35 их наяд юань, засгийн газрын өрийг ДНБ-тэй харьцуулахад чирэгдэл өрийн хэмжээ 37 хувьд хүрсэн нь Европын холбооны 60 хувийн сэрэмжийн хэмжээнээс хавьгүй доогуур, зах зээлийн томоохон эдийн засгийн цогц, шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудын түвшнээс ч доогуур үзүүлэлт юм гэжээ.
