Сангийн сайд Лю Күнь: Тэргүүн чухал ажил бол татвар хураамжийг бууруулах явдал юм
7-нд Бээжинд, Сангийн яамны сайд Лю Күнь: Энэ жил Хятад улс санхүү эдийн засгийн идэвхтэй бодлогын үр ашгийг нэмэгдүүлж, татвар хураамжийг ихээхэн багасгахын зэрэгцээ төсвийн зарлагыг зохих хэмжээгээр өргөтгөж, гол гол салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэжээ.
Засгийн газраас БХАТИХ-д өргөн барьж, хянан хэлэлцүүлж буй засгийн газрын ажлын тайланд: Энэ жил санхүү эдийн засгийн идэвхтэй бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, тус бодлогын үр ашгийг нэмэгдүүлнэ гэжээ. Сангийн яамны сайд Лю Күнь үүнийг тайлбарлахдаа: Татвар хураамжийг багасгах нь санхүү эдийн засгийн бодлогын тэргүүн чухал ажил мөн. Хятад улс цаашдаа татвар хураамжийг улам тодорхой, ихээхэн багасгаж, аж ахуйн нэгжүүдийг төсөөллийг улам сайнаар удирдан, зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэн, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, нэмүү өртгийн татварын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь Хятадын энэ оны татвар хураамжийг багасгах гол агуулга болно гэжээ.
Боловсруулах ажил төрөл зэрэг аж ахуйн нэгжийн татварыг 16 хувиас 13 хувь, зам тээврийн ажил төрөл, барилгын салбарын татварыг 10 хувиас 9 хувь хүртэл бууруулж, гол гол салбарын татварын дарамтыг илэрхий багасгахыг баталгаажуулна. Одоогийн хэрэгжүүлж байгаа 6 хувийн татварыг өөрчлөхгүй боловч иж бүрэн арга хэмжээ авах замаар бүх салбарын татварын дарамтыг бууруулахыг батална гэжээ.
Лю Күнь хэлэхдээ: Энэ оны засгийн газрын ажлын тайланд, бүтэн жилд аж ахуйн нэгжийн татвар, нийгмийн баталгааны төлбөр хураамжийг 2 их наяд гаруй юаниар бууруулна гэсэн. Сангийн яам холбогдох салбар, орон нутагтай хамт энэ үүргийг нямбай зохион байгуулж ягштал биелүүлнэ. Мөн Хятадын засгийн газар ерөнхий ба удирдлагын зардлыг хатуу хянахын зэрэгцээ гол, чухал салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэжээ.
"Төсвийн зардлын хэмжээг зохих хэмжээгээр үргэлжлэн нэмэгдүүлэн, нэгдсэн төсвийн зарлагыг 11.13 их наяд юань буюу ноднин жилийн мөн үеэс 8.7 хувиар нэмэгдүүлнэ. Ядуурлаас ангижруулах, "хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид", бүтцийн өөрчлөлт, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, экологийн орчныг хамгаалах, ардын амьжиргааны салбарт хөрөнгө оруулалтыг голлон нэмэгдүүлнэ. Мөн орон нутгийн захиргааны тусгай бондын хэмжээг 2.15 их наяд юань буюу 2018 оныхоос 800 тэрбум юаниар нэмэгдүүлэхээр төлөвлөж, чухал төслүүдийн бүтээн байгуулалт, сул талаа нөхөхийг түлхүү дэмжинэ" гэжээ.
Лю Күнь онцлохдоо: Хятад улс санхүүгийн бодлогын үр дүнг идэвхтэй нэмэгдүүлж буй нь чанга сэдэл өгөх биш, засгийн газраас бүхнийг зохицуулах биш, харин үеллийн бус зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн хуулийн дагуу аргачлал, өөрчлөлтийн арга барилыг ашиглаж, Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулахын төлөө юм гэжээ.
