Хятадын бизнесийн орчин сайжирч байна
Хятадын засгийн газрын дээд эрхт байгууллага БХАТИХ-ын чуулганд өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд: "Зах зээлийн эрч хүчийг нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулах" явдлыг засгийн газрын 10 том ажлын нэг болгохоор эрмэлзэж байна. Олон улсын худалдааны харилцаа төвөгтэй, өөрчлөлт ихтэй, Хятад улс эдийн засгийн өндөр чанартай хөгжилд шилжиж буй нөхцөлд, бизнесийн орчныг улам сайжруулах нь Хятадын эдийн засгийн эрч хүч, өрсөлдөх чадварыг сайжруулахад ашигтай төдийгүй дэлхий нийтийн хөрөнгө оруулагчдад асар их эерэг нөлөө үзүүлэх юм.

Хятадын албаны талын баримт бичигт, шударга өрсөлдөөн бүхий зах зээлийн орчин зэрэг худалдаа, бизнесийн орчин, өндөр үр ашигтай засгийн газрын орчин, ил тод хууль эрх зүйн бодлогын орчин, нээлттэй, хүртээмжтэй хүмүүнлэгийн орчин зэрэг 4 талын агуулгыг хамруулсан байдаг. ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятад улс татвар хураамжийг бууруулах, төвлөрлийг сааруулж, эрхийг чөлөөтэй болгох, үйлчилгээг сайжруулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлснээр, худалдаа, бизнесийн орчин илэрхий сайжирсан юм. Дэлхийн банкны 2018 оны 10-р сард нийтэлсэн "Бизнесийн орчны тухай тайлан"-д, Хятад улс дэлхийн жагсаалтад 78-р байрнаас 46-р байранд орж, 32 байр ахисан нь Хятадын холбогдох салбарын өөрчлөлт хүмүүсийг гайхшруулсан үр дүнд хүрснийг харуулжээ.
Энэ онд улам төвөгтэй улам ноцтой хөгжлийн орчныг даван туулахын төлөө, Хятад улс шинэ арга хэмжээ авч, бизнес эрхлэлтийн орчныг улам сайжруулж, өөрчлөлт нээлтийн бодит үйл ажиллагаагаар өрсөлдөөн сорилттой тулах болно. Жишээлбэл, зах зээлд орох зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг хумих, хянан зөвшөөрөх төрлүүдийг ихээр хялбарчлах, "аж ахуйн нэгж ихэнх цагаа зах зээлдээ зарцуулж, зөвшөөрлийг цаг гарздахгүй олж авах", татвар хураамжийн хэмжээг 2 их наяд юаниар бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх зэрэг амлалтыг өгсөн юм. Анхаарууштай нь гэвэл, "Өрсөлдөөний дундаж зарчмын дагуу, нөхцөл боломж олгох, зах зээлд орох зөвшөөрөл өгөх, эрхлэлтийн үйл ажиллагаа, засгийн газрын худалдан авалт ба тендерт оролцох зэрэг талаар олон төрлийн өмчийн аж ахуйн нэгжид тэгш хандаж", гадаад дотоод хөрөнгийн аж ахуйн нэгжүүдэд тэгш хандаж, шударгаар өрсөлдөх зах зээлийн шударга орчин бүрдүүлэх амлалт өглөө.

Засгийн газар ба зах зээлийн харилцааг сайтар зохицуулж, зах зээлд орох хязгаарлалыг сулруулан, шударга хяналт удирдлагыг эрчимжүүлж, хуулиар зассан, олон улсын хэмжээнд хүрсэн, хялбарчилсан бизнесийн орчныг бүрдүүлэх нь Хятадын засгийн газрын энэ оны хүнд үүргийн нэг юм. Учир нь зах зээлийн гол цогц идэвхэжвэл, эдийн засаг унах дарамтыг тулж чадна. Үүний тулд, энэ онд Хятадын засгийн газар засаг захиргааны үйлчилгээний дүрэм тогтоож, хянан удирдагчид "хатуу хянаж удирдан, дүрэм тогтоол боловсруулж", ойр дотно, цэвэр ариун байх шинэ хэлбэрийн захиргаа бизнесийн харилцаа тогтоож, засгийн газар ба аж ахуйн нэгжийн харилцаа холбооны механизм байгуулах ёстой. Засгийн газар аж ахуйн нэгжид идэвхтэй туслан асуудлыг нь зохицуулж, эрх мэдлийн улаан шугамаа мөрдөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн эзэд бизнесээ амар тайван эрхэлж, сэтгэл хоёрдох зүйлгүйгээр үйл ажиллагаагаа өрнүүлэх ёстой.
Дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц Хятад улс хуулийн засаглалын талаар "олон улсын худалдааны дүрэм хоорондын холболтоо түргэтгэж, бодлогын ил тод байдал, хэрэгжилтийн нэгдмэл байдлыг дээшлүүлэх" нь улам тулгамдаж байна. БХАТИХ-ын энэ оны чуулганд дэвшүүлж, хянан хэлэлцүүлж буй "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай тодорхой зааж, захиргааны арга замаар техникийг "хүчээр" шилжүүлж болохгүй гэжээ. Энэ нь Хятад улсад хөрөнгө оруулсан, оруулж байгаа, оруулах гэж буй гадаадын аж ахуйн нэгжийн эргэлзээ, эрсдэлийг арилгах нь лавтай юм. Мөн, гадаадын хөрөнгө Хятад улсын зах зээлд орохыг зөвшөөрөхийн сөрөг жагсаалтыг хумьж, улам олон салбарт гадаадын хөрөнгөөр бие даан бизнес эрхлэхийг зөвшөөрөн, бондын зах зээлийн нээлттэй бодлогыг улам боловсронгуй болгож байна. Энэ бүгд Хятадын засгийн газар зах зээлээ нээлттэй, бизнесийн орчноо боловсронгуй болгож буй дохиог гаднынханд өгөх юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үзэж буйгаар, бизнесийн орчин бүрмөсөн сайн болно гэж хэзээ ч үгүй. Дэлхийн хөгжиж буй хамгийн том орон болох Хятад улсын бизнесийн орчин олон улсын тэргүүний түвшнээс багагүй зөрөөтэй байна. Иймээс Хятад улс өөрчлөлтөө үргэлжлэн гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа өргөтгөх шаардлагатай. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын засгийн газар өөрчлөлт, инновацын улам бие даасан эрхийг чөлөөт худалдааны туршиц бүсүүдэд олгож, үндэсний эдийн засаг, техникийн хөгжлийн бүс, дэвшилтэт технологийн паркт чөлөөт худалдааны туршиц бүсийн холбогдох өөрчлөлтүүдийг туршин явуулахыг дэмжинэ. Эдгээр арга хэмжээ бизнесийн орчныг улам сайжруулж, гадаадын хөрөнгийг оролцуулсан зах зээлийн хөгжлийн эрч хүчийг ихээр дайчлан, Хятад улс болон олон улсын эдийн засгийн нягт уялдаа холбоог ахиулах нь лавтай юм. Хятадын зах зээл даян дэлхийн анхаарлыг улам бүр илүү татах хүчтэй болох юм.
