Ядуурлаас ангижруулах ажлыг амжилтад хүртэл зогсоохгүй

2019-03-07 23:20:50
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ганьсу бол ядуу хүн ам ихтэй муж юм. Байгалийн нөхцөл тааруу учраас ядуурлаас ангижруулахад хүндрэлтэй. Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоны дараах цагаан сарын өмнө Ганьсү мужид ажиллаж, уулан тосгонд очиж ядуу амьдралтай тариачдыг эргэсэн билээ. 7-нд Ши Жиньпин дарга Ганьсү мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон, ядуурлаас ангижруулах асуудлаар төлөөлөгчидтэй ярилцсан байна.

Хятадын ядуугаас ангижруулах ажил эцсийн ялалтад хүрэхгүй бол ажлаа яасан ч зогсож болохгүй

Ядуурлаас ангижруулах ажлын шийдвэрлэх мөчид хатуу арга барил хэрэгтэй.

Ганьсү мужийн ядуу хүн ам 2016 онд 2 сая 560 мянга байсан бол одоо 1 сая гаруй болсон байна. Ядуу хүн нэг бүрийн зарцуулж болох орлого 5390 юань хүрчээ. Ши Жиньпин: 2020 онд ядуурлаас ангижруулах ажлын зорилтыг бүрмөсөн биелүүлэхэд хоёрхон жилийн хугацаа үлдэж, шийдвэрлэх үедээ ороод байна. Цуцалтгүй ажиллаж, эцсийн ялалт байгуулахаас нааш ажлаа яасан ч зогсоож болохгүй гэж цохон тэмдэглэжээ.

Ганьсү мужийн ядуурлаас ангижруулах ажлын талаар Ши Жиньпин: Итгэл үнэмшлээ бэхжүүлж, өчүүхэн ч гуйвахгүйгээр, зорилтдоо хүрэхийн төлөө цуцалтгүй ажиллах хэрэгтэй. Асуудлыг зохицуулахдаа шийдэмгий байх хэрэгтэй. Хариуцлагыг хэрэгжүүлэхээ өчүүхэн ч сулруулж болохгүй. Ажлын хэв суртлаа эрс өөрчлөх хэрэгтэй хэмээн шаардсан байна.

Хятадын ядуугаас ангижруулах ажил эцсийн ялалтад хүрэхгүй бол ажлаа яасан ч зогсож болохгүй

Ядуу амьдралтай хүн хоол хүнс, өмсөх хувцсандаа санаа зовохгүй, заавал сурах ёстой боловсролд хамрагдан, үндсэн эм эмнэлэг, орон сууцны аюулгүйн баталгаатай байх нь Ши Жиньпин даргын ядуурлаас ангижруулах ажлын шаардлага юм. Ядуурлаас ангижруулах ажлын үүрэг нь бодит байдалтай салшгүй холбоотой. Стандартыг дээшлүүлж, хүмүүсийг үүний хойноос хөөцөлддөг болгож болохгүй. Ядуурлаас ангижруулах гэж нэр төдий ажиллаж, стандартыг бууруулж, үр дүнд нөлөөлж болохгүй гэж тэрээр сэрэмжлүүлжээ.

Тэрээр Ганьсү мужийн ардын төлөөлөгчдөд: Ядуурлаас ангижруулах ажлын зөв чиглэл баримталж, ажлын үр дүн түүхэн шалгуурыг давж чадахаар болгох хэрэгтэй гэжээ. Ядуурлаас ангижруулах ажлын зорилтыг биелүүлэхэд улам чухал үе болох тусам улам цуцалтгүй ажиллах хэрэгтэй. "Үсрэнгүй дэвшил", "хөнгөн хуумгай" хандаж болохгүй. Өөртөө ашиг гаргах буюу ажлын үр дүнг хуурамчаар мэдүүлж болохгүй. Хятадын түүхэнд иймэрхүү сургамж олон гарсан. Ийм асуудлаас сэргийлж цохилт өгөх хэрэгтэй гэжээ.

Хятадын ядуугаас ангижруулах ажил эцсийн ялалтад хүрэхгүй бол ажлаа яасан ч зогсож болохгүй

Төлөөлөгч Тан Шяомин: Ши Жиньпин даргын хэлсэн үг надад итгэл зориг төрүүлсэн гэжээ.

Динши бол Ганьсү мужийн хамгийн олон ядуу хүн амтай нутаг учраас ядуурлаас ангижруулах үүрэг маш хүнд юм. 2013 оны цагаан сараас өмнө Ши Жиньпин Диншигийн ядуу тосгонд очиж, ард иргэдийг эргэсэн юм. Засгийн газрын ажлын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Динши хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тан Шяомин Ши Жиньпин даргад: Өнгөрсөн 6 жилд Динши хот 600 гаруй мянган хүнийг ядуурлаас ангижруулсан. Таны очиж байсан Юаньгүдүй тосгоны бүх хүнийг ядуурлаас ангижруулсан гэсэн юм.

Ядуурлаас ангижруулсан гэж хуурамчаар мэдээлэх, ядуурлыг бууруулах үүргийг дур зоргоороо өгөх зэрэг иргэдийн тавьсан асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, шаргуу хатуужилтай ажиллан, ядуурлаас ангижруулах чанар чансааг дээшлүүлэх хэрэгтэй хэмээн Ши Жиньпин даргын хэлсэн үг Тан Шяоминд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тан Шяомин: Ядуурлаас ангижруулах ажилд ямар нэг алдаа гарахаас сэргийлж, анхааралдаа авах ёстой гэж Ши Жиньпин дарга анхан шатны боловсон хүчнүүдэд сануулсан юм. Энэ нь ядуурлаас ангижруулах хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх үйл явцад хуурамч хэрэг гарвал хатуу цохилт өгөх ХКН-ын төв хорооны шийдвэр зоригийг бүрэн харууллаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ