Ши Жиньпин, Ли Кэчян нар хянан хэлэлцүүлэгт оролцов

Д.Хүчитбаатар 2019-03-08 10:13:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооныгишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нар 3-р сарын 7-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцжээ.

Ши Жиньпин, Ли Кэчян нар хянан хэлэлцүүлэгт оролцов

Ши Жиньпин Ганьсү мужийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Ганьсү мужийн өргөн олон удирдах боловсон хүчин, ард олон шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа, намын ХIX их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдалд ахиц гаргах ажлын ерөнхий хэмнэлээ барин, хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлган, өөрчлөлтийг ахиулж, бүтцийг өөрчлөн, иргэдэд ашиг хүртээх хэрэгтэй. Эрсдэлээс сэргийлэх, тогтвортой байдлыг хамгаалахтай холбоотой ажлуудыг сайтар хийж, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, засахэрчийг нэмэгдүүлж, нийгмийн ажил үйлсийн хөгжлийг түргэтгэх зэрэгт хүчээ төвлөрүүлэн, иргэдээ баяжуулж орон нутгаа хөгжүүлсэн шинэ төлөвийг тасралтгүй нээх хэрэгтэй. 2020 он гэхэдядуурлыг арилгах зорилтыг биелүүлэхэд ердөө 2 жилийн хугацаа үлдээд байгаа тул товлосон зорилтоосоо гажихгүй, ядуурлыг арилгах үйлсийн зөв чиглэлийг барьж, хүчээ нэгтгэн,олон асуудлыг сайтар зохицуулж, ядуу хоцрогдсон шянь тосгонд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, Ли Кэчян нар хянан хэлэлцүүлэгт оролцов

Ли Кэчян Гуандүн, Хөхнуур мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцжээ. Тэрээр Гуандүн мужийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Гуандүн муж өөрчлөлт нээлтийн судалгааг илүү идэвхтэй хийж, олон улсад тэргүүлэх бизнесийн орчин бүрдүүлэх, зах зээлийн хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлэх талаар манлайлан, Хонконг, Макаогийн хамт Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, өндөр түвшинд хамтдаа ашиг хүртсэн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ индэр байгуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр Хөхнуур мужийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг барьж, эдийн засгийн хөгжил, экологийн хамгаалалтыг сайтар зохицуулж, эдийн засгийн тогтвортой эрхлэлтийг хэвээрхадгалсны үндсэн дээр ногоон эдийн засаг, орчил эдийн засгийг хүч тавин хөгжүүлж, экологийн том төсөл хэрэгжүүлж, "Хятадын усны нөөцийн сан"-г сайтар хамгаалж, үндэстний экологийн аюулгүйн халхавчийг бэхжүүлэх хэрэгтэй. Мөн аж үйлдвэрийн бүтцийг сайжруулж, хөгжлийн нөөц боломжийг нээн, цэвэр эрчим хүч, аялал жуулчлал зэрэг онцлог салбарын хөгжлийг ахиулж, бизнесийн орчинг сайжруулан, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэх замаар улам олон аж ахуйн нэгж, боловсон хүчнийг татах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ