Хүлээцтэй байж, хэлэлцээгээ үргэлжлүүлэх хэрэгтэй

2019-03-08 11:15:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Солонгосын хойгийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Саяхан Ханой хотноо БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзсан. Энэбол Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх чухал алхам юм. Хоёр тал бэрхшээлийг даван туулж, дахин уулзаж, санал бодлоо солилцож байгаа нь өөрөө идэвхтэй ахиц юм. Олон улсын хамтын нийгэмлэг талуудыг ухаалаг, хүлээцтэй байхыг дэмжиж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын зэрэгцээ энх тайвныг тогтоохын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, зорилт чиглэлээ өөрчлөхгүй байвал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилт биелэх нь зайлшгүй юм. Солонгосын хойгийн асуудал олон жил дамнасан, зөрчил ээдрээ ихтэй учраас илүү их тэсвэр тэвчээр хэрэгтэй гэдийг талууд ухаарах ёстой гэжээ.

Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, асуудлаа яриа хэлэлцээний аргаар шийдэхийг баримтлан, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай дэмжинэ. Үүний төлөө бид 20 жил зүтгэж, орлуулшгүй их үүрэг гүйцэтгэсэн. Хятадын тал цаашид холбогдох талуудтай хамтдаа хичээн ажиллах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ