ШХАБ-ын гишүүн орны хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэв

2019-03-13 11:00:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар12-нд Ташкент хотод Узбекистаны ШХАБ-ын иргэний гадаад харилцааны төвөөс зохион байгуулсан "Ертөнц хүүхдийн нүдээр" уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэн 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

ШХАБ-ын гишүүн орны хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэв

Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг ШХАБ-ын гишүүн орнуудын олон зуун хүүхдийн уран зургийн бүтээл үзэгчдийн сонирхлыг татаж байна. Хүүхдүүд тэнгис, нар, ой шугуй, шувуу зурж, хайр, нөхөрлөл, гэр бүл, энх тайвны тухай ойлголтоо илэрхийлэн, олон орны түүх соёл, байгалийн сайхныг харуулжээ.

ШХАБ-ын гишүүн орны хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэв

Узбекистаны ШХАБ-ын иргэний гадаад харилцааны төвийн албан тушаалтан Назаров: Тус арга хэмжээ Иргэний гадаад харилцааны төвийн зохион байгуулсан анхны үйл ажиллагаа юм. Хүүхдийн уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах замаар ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын хүүхэд, залуусын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Узбекистан, ШХАБ-ын бусад гишүүн орон хоорондын харилцааг ахиулах зорилготой юм гэжээ.

ШХАБ-ын гишүүн орны хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээгдэв





Их уншсан

холбоотой мэдээ