УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулган өндөрлөв

Д.Хүчитбаатар 2019-03-14 10:21:38
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулган өндөрлөв

Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн XIII удаагийн Бүх Хятадын Хорооны II чуулган хөтөлбөрөө дуусгаж 13-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд хаалтаа хийлээ.

Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх бүх шатны байгууллага нэгж, улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн гишүүд Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хороог хүрээлэн нягтарч, Хятадын онцлогтой социализмын далбааг өндөрт өргөн, ХКН-ын Төв хорооны бодлого, шийдвэр, ардын улс төрөөр зөвлөлдөх ажлын шаардлагыгхянуур хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг тусгасан "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг шилдэг үр дүнгээр угтан, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эв нэгдэлтэй, үзэсгэлэнт сайхан, орчин үеийн социалист хүчирхэг гүрнийг байгуулахын төлөөулам их үүрэг гүйцэтгэж ажиллахыг чуулганаас уриалсан байна.

Чуулганаар УТЗЗ-ийн БХХ-ны ажлын тайлангийн тухай УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулганы шийдвэр, УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулганаар дэвшүүлсэн санал санаачилгыг хянаж шалгасан тухай Санал санаачилгын байнгын хорооны тайлан, УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулганы улс төрийн шийдвэр зэргийг баталсан байна.

УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны II чуулган өндөрлөв

УТЗЗ-ийн XIII удаагийн БХХ-ны дарга Ван Ян хэлсэн үгэндээ: Энэ удаагийн чуулган чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал үед хуралдсан болохоор ХКН-ын Төв хорооноос ихээхэн анхаарал хандуулж, нийгмийн олон салбарын анхаарал, дэмжлэгийг авсан юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид чуулганд оролцож, олон салбарын төлөөллийн санал санаачилгыг сонсон, төрийн хэргийг хамтдаа зөвшилцлөө. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг хэрэгжүүлж, улс төрийн өндөр ухамсраар түүхэн үүрэг хариуцлагаа хүлээн, төрийн хэргээр гүнзгий зөвшилцөж, идэвхтэй санал санаачилга гаргаснаар чухал амжилт гаргалаа. Энэ удаагийн чуулган ардчиллыг дээдлэн, үзэл бодлоо өргөн хүрээнд нэгтгэхийг гүйцэд харуулсан учраас үнэнийг эрэлхийлж, эв санаагаа нэгтгэсэн чухал арга хэмжээ болж, ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн өвөрмөц давуу талыг харуулсан төдийгүй, Хятадын онцлогтой социалист ардчилсан улсын хөгжлийн эрч хүчийг тусгаж чадлаа гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ