Хоршоолол хөгжүүлж малчдын амьдралыг сайжруулж байна

2019-03-14 10:30:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоршоолол хөгжүүлж малчдын амьдралыг сайжруулж байна

Сур: БХАТИХ-д оролцож буй ардын төлөөлөгч Ү Юньботой уулзаад байна. Сайн байна уу?

Ү Юньбо: Сайн байна уу? Би ӨМӨЗО-ны Түнляо хотын ардын төлөөлөгч Ү Юньбо байна.

Сур: Та бол Түнляо хотын Жарууд хошууны Баянтал сумын Зүүнсалаа гацаанаас ирсэн төлөөлөгч байна, Таны нутгийнх онцлог юу вэ?

Ү Юньбо: Манай сум 22 гацаатай. 22 гацаанаас уламжлалт заншлаараа мал аж ахуй эрхэлж буй цорын ганц монгол гацаа бол манай Зүүнсалаа юм. 110 мянган ам дөрвөлжин метр нутаг дэвсгэр, 1000 гаруй хүн амтай. Хүн амын 95 хувь нь монголчууд, үлдсэн 5 хувь нь хятад үндэстэн. Тэд бүгд монгол болчихсон, монгол хэлээр боловсрол эзэмшсэн, монголоор сайн ярьдаг хүмүүс байгаа.

Сур: Малчдын амьдрал ямар байна?

Ү Юньбо: 10-аад жилийн өмнө мал дэндүү их өсөж, нутаг бэлчээр цөлжин, орлого муудаж, хүнд байдалд орсон юм. Би 2009 онд гацааныхаа ажлыг хүлээн авч, манай хэдэн залуу 4-5 жил гүйсэн ч үр дүнд хүрсэнгүй. Тэгээд бүгд судалж ярилцаад зах зээлтэй хөл нийлүүлэх гарц хайхаар шийдэн, 2013 онд хоршоолол байгуулсан. Тэр үед хоршооллын тухай сайн мэдэхүй, хоршиж нийлээд л хоршоолол байгуулчихдаг гэж бодож байлаа. Манайд тариачид газраараа, малчид бод малаараа, зарим нь бэлэн мөнгөөр хувь нийлүүлж, нутаг бэлчээрээ хамтдаа ашиглан, "Малчин-Айл" хэмээх нэр өгч бүртгүүлээд хоршоолол байгуулсан. Улс орон бол том гэр бүл, гацаа бол бага гэр бүл юм. Гэр гэсэн ухагдахуунтай холбон “Малчин-Айл” хэмээх нэр өгсөн. Хоршоолол байгуулсан 5 жилд бид малчдад 5 удаа, нийт 6 сая 200 мянган юанийн хувь хүртээсэн. Мөн 68 малчин, 12 оюутныг ажлаар хангасан. Бэлчээж маллахаас өгсүүлээд хашаалж шинжлэх ухаанчаар маллах, нядалж борлуулах, хүнсний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх гээд олон салбарыг хамрах болсон.

Хоршоолол хөгжүүлж малчдын амьдралыг сайжруулж байна

Сур: Хоршоолол дотроо хэдэн салбартай вэ?

Ү Юньбо: "Малчин-Айл" хоршоолол өвс бордоо тарих суурин, үхэр өсгөх бааз, үйлдвэрлэх тасаг, боловсруулах тасаг, бас борлуулалт хариуцах тасагтай. Бид сар бүр ажлаа дүгнэж, ирэх сарын ажлаа төлөвлөх зэргээр ажиллаж ирлээ. Манай хоршооллын удирдах зөвлөл 11 гишүүнтэй, нийт 60 гаруй хүн ажиллаж байна.

Сур: Та нутаг буцсаныхаа дараа ажлаа юунаас эхлэх вэ?

Ү Юньбо: Ши Жиньпин даргатай уулзсан. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга: Үндэстний цөөнхийн боловсон хүчин үндэстний цөөнхийн хэл бичгээ мэддэг байх хэрэгтэй гэж хэлсэн юм. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийг малчдад дамжуулж, малчдаа уриалан, нэн шаргуу ажиллах болно. Энэ бол эн тэргүүний ажил. Дараа нь экологийн тэнцвэрийг баталгаажуулж, эдийн засгаа хөгжүүлэн, экологид ээлтэй амьдран, иргэдийн амьдралыг нэн сайн болгохоор чармайна гэж бодож байна.

Сур: Жарууд нутаг Монгол улстай ямар харилцаа холбоотой байдаг вэ?

Ү Юнь-Бо: Манай Жарууд нутаг Монгол улстай хил залгаа биш ч гэсэн нягт харилцаатай. Монголын худалдаачид манай нутагт ирж үзэсгэлэн худалдаа зохиодог. Манай эндээс Монгол улсад суралцаж буй залуусын тоо олширч, соёл боловсролын арга хэмжээ, бүх талын харилцаа өргөжиж байна.

Сур: Сурвалжилга өгсөн танд баярлалаа.

Ү Юнь-Бо: Баярлалаа.


Ярилцсан: Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ