Ядуурлаас ангижруулах асуудалд анхаарал хандуулж байна

2019-03-14 17:09:56
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад нэг ч үндэстнийг орхигдуулж болохгүй" гэж Ши Жиньпин дарга олонтоо хэлсэн билээ. 2020 онд Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад "ядуурлыг арилгаж, үндэстний цөөнхийг ядуурлаас бүрмөсөн ангижруулах" нь чухал алхам мөн. Энэ оны УТЗЗ-ын чуулганд "ядуурлаас хэрхэн ангижруулах" асуудалд гишүүд илүү их анхаарал хандуулж байна. 5-нд Бээжин хотын Найрамдал зочид буудалд болсон үндэстний цөөнхийн хэсгийн хэлэлцүүлэгт гишүүд хэлэхдээ: "Ядуурлаас ангижруулахад нэг ч газрыг орхигдуулахгүй байж болно. Гэвч дараа нь дахин ядууруулахгүй байхыг хэрхэн баталгаажуулах вэ? "

"Мэргэжлийн боловсролын сургалт ядуурлаас ангижруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байна"

"Тосгон бүрд хүүхдийн цэцэрлэг бий, гэхдээ багш дутагдаж байна"

Ядуурлаас ангижруулах асуудалд анхаарал хандуулж байна

Гишүүдийн хэлэлцэж буйг сонсоод Жуан үндэстний гишүүн Лөү Лиминд гүн сэтгэгдэл төржээ. Хятадын УТЗЗ-ийн Үндэстэн ба шашны хорооны дэд дарга Лөү Лимин Хятадын үндэстний хэрэг эрхлэх хороонд ажиллаж байсан юм. Тэрээр хэлэхдээ: "Үндэстний цөөнхийн нутагт боловсрол хоцрогдсон. Юугаар ядуу вэ гэвэл чадварлаг хүмүүсээр ядуу байна. Бидний судалгааны дүнгээр үндэстний цөөнхийн зарим нутагт заавал сурах боловсрол эзэмших хэмжээ 86 хувь, дунд сургууль завсардах хэмжээ 30 хувьд хүрч байна" гэжээ.

Үндэстний цөөнхийн нутаг бол ядуурлаас ангижруулах гол бүс гэж Лөү Лимин үзэж байна. Тэрээр: Хятадын хэт ядуу 14 бүсийн 11 нь үндэстний цөөнхийн нутаг юм. Бүх Хятадын хэт ядуу 334 шяний 162 нь үндэстний цөөнхийн шянь юм гэжээ.

Ядуурлаас ангижруулах асуудалд анхаарал хандуулж байна

Гишүүн Дин Шюхуа Юаньнань мужийн Нүжяний Лисү үндэстний өөртөө засах жөүгээс ирсэн, тус жөүгийн орлогч дарга юм. 540 гаруй мянган хүн амтай Нүжян жөү бол улсын хэт ядуу нутаг, хүн амын 90 гаруй хувь нь үндэсний цөөнх юм. Сүүлийн жилүүдэд, Нүжян жөүгийн ядуу хүн ам 70 хувиас 30 хувь хүртэл буурч, зарим үндэсний цөөнх ядуурлаас бүрмөсөн ангижирсан бөгөөд түүний нэг жишээ нь Дүлүн үндэстэн ажээ. Дин Шюхуа танилцуулахдаа: "Дүлүн бол хүн ам цөөнтэй үндэстэн, урьд дэд бүтэц муу, жилийн хагаст машин явж болдог, цас ормогц зам хаагддаг байлаа. Энэ байдлыг улсаас анхаарч, 2010 оноос Дүлүнжян шянд оруулах дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн юм” гэжээ.

2014 онд орон нутгийн туннель ашиглалтад орсны дараа, Дүлүнчүүдийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, ядуурлаас ангижирсан байна. Гэвч Нүжян жөүгийн ядуурлыг бууруулах ажил бэрхшээл ихтэй байгаа бөгөөд одоо 160 мянга гаруй ядуус бий. Ядуурлаас бүрмөсөн ангижруулахад хүмүүсийн хүчин зүтгэл хамгийн чухал гэж Дин Шюхуа үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Ядуурлыг үндсээр нь арилгая гэвэл боловсролоор дамжих шаардлагатай. Ард иргэд мэдлэг боловсролтой болбол, гадагшаа явж ажил хийх, ажил олох боломж нэмэгдэнэ” гэжээ.

2018 онд, Нүжян жөү 90 гаруй төрлийн ажил мэргэжлийн сургалт дамжаа эрхэлж, тосгонд сургалтын төв байгуулах замаар, ажил мэргэжлийн тогтмол сургалт явуулж, ядуурлыг бууруулах бодлогыг сурталчилж байна. Дин Шюхуа хэлэхдээ: Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх талаар, таныг яагаад нүүлгэж байна? Ямар ашиг тустай вэ? Танай хүүхдийг заавал сургуульд оруулна, яагаад сургууль завсардуулж болохгүй вэ? гэх мэтийн хичээл заана. Жишээлбэл нэг газарт шинэ сорт тарья гэвэл яаж тарих вэ? Энэ талаар муж, шяний мэргэжилтнүүдийг урьж авчран сургалт явуулдаг гэжээ.

Ядуу айлын хүүхдийг сургахын тулд Нүжян жөү заавал сурах 9 жилийн боловсролын үндсэн дээр сургуулийн өмнөх насны 2 жил, ахлах ангийн 3 жилийн сургалтыг төлбөргүй болгожээ.

Ядуурлаас ангижруулах асуудалд анхаарал хандуулж байна

Нүжян жөүгийн ийм ажил зохион байгуулж байгаад Шишуан Баннагийн Дай үндэстний өөртөө засах жөүгээс ирсэн гишүүн Жан Мин сэтгэл хангалуун байлаа. Боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан Бүлан үндэстний багшийн хувьд тэрээр: Үндэстний цөөнхийн ядуу бүс нутгийн суурь боловсрол тааруу байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Ирэх жил 3 ахлах сургууль байгуулна. Гэвч сургууль байгуулсан ч багш байхгүй. Хүүхдэд хэн хичээл заах вэ? Энэ бол бидний хамгийн том асуудал юм. Жөү даяар 50 гаруй мянган Бүлан үндэстэн бий. Үүнээс зөвхөн 95 албан хаагч байдаг. Олон нутгийн захиргаа биднийг анхаардаг, харин манай боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй байна” гэжээ.

3-р сарын 5-нд ерөнхий сайд Ли Кэчян “Засгийн газрын ажлын тайлан”-даа: Ядуурал үеийн үед уламжлагдах үндсийг заавал таслах хэрэгтэй гэсэн юм. Энэ тухай Лүө Лимин бодит санал дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ: "Нэгт, боловсролын эх баялгийг зүй зохистой зохицуулж, дотуур байртай сургуулийг ихээр хөгжүүлэн, боловсролын тэгш хүртээмжийг ахиулж, "хүүхэд бүрд тэгш, чансаатай боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй." Хоёрт, үндэстний боловсрол, мэргэжлийн боловсролыг хөгжүүлж, аажмаар дунд сургууль, мэргэжлийн сургуулийг үнэ төлбөргүй сургах болгож, үндэстний цөөнхийн бүс нутаг, ядуу бүс нутгийн хүүхдүүдийг улам олноор сургуульд хамруулах хэрэгтэй. Гуравт, үндэстний цөөнхийн бүс нутаг, ядуу бүс нутгийн багш нарын тэтгэмжийг дээшлүүлж, улам олон үндэстний цөөнхийн чадварлаг боловсон хүчнийг үндэстний цөөнхийн бүс нутгийн боловсролын ажил үйлсэд оролцуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ