​Олимпын наадмын сайн дурынхныг элсүүлнэ

2019-03-15 11:54:37
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олимпын наадмын сайн дурынхныг элсүүлнэ

15-нд, БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооны дэд дарга Жан Жяньдүн: 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох сайн дурынхныг дэлхий нийтээс элсүүлэх үйл ажиллагааг энэ оны эцсээр эхлүүлнэ гэжээ.

Тэрээр мөн өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хийлгэсэн "Төлөөлөгчдийн коридор"-т ярилцлага өгөхдөө ингэж танилцуулсан юм. Жан Жяньдүн: Бээжингийн Яньчиний уралдаан тэмцээний бүсийн уулын цанын төвийг энэ оны 10-р сард туршилтын тэмцээний шаардлагад хүргэнэ. Бусад уралдаан тэмцээний талбай заалыг 2020 он гэхэд дуусгаж, Бээжин-Жанчхүүгийн хурдны төмөр зам, Яньчин-Чүнлигийн хурдны авто замыг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулна гэжээ.

Мөн, 2020 оны 2-р сараас 2021 оны эхний хагас хүртэл, Бээжин хот өвлийн олимпын наадам ба өвлийн пара олимпын наадмын туршилтын 20 гаруй тэмцээн зохиож, талбай заалын менежмент, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ