Хятад, Америкийн нэр нөлөө өөрчлөгдөж байна

2019-03-15 17:38:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан АНУ-ын Галлупи судалгааны байгууллагын нийтэлсэн тайланд, судалгаанд хамрагдсан олон орны иргэдийн 34 хувь нь БНХАУ-ын далдирах хүчийг, 31 хувь нь АНУ-ын удирдах хүчийг дэмжсэн тухай дурджээ. Ийнхүү 2008 оны олон улсын банк санхүүгийн хямралаас хойш Хятадын удирдах хүчин дахин АНУ-ын удирдах хүчнээс илүү санал авлаа.

Хятад, Америкийн нэр нөлөө өөрчлөгдөж байна

БНХАУ, АНУ, ОХУ, Германы дэлхийн удирдах хүчний тухай энэ санал асуулгыг дэлхийн 134 улс орон, бүс нутагт явуулсан байна. Европ, Ази, Африк тивд Хятад улсыг дэлхийн удирдагч гэж үзэж буй хүний тоо бүгд АНУ-аас илүү гарсныг судалгааны тайлан харуулжээ. Африк тивд Хятад улсыг хүлээн зөвшөөрч буй хэмжээ хамгийн өндөр буюу 53 хувьд хүрсэн байна.

АНУ-ын өрийн хямралаас болж, 2008 онд дэлхий ертөнцөд хамгийн ноцтой банк санхүүгийн хямрал гарсан юм. Тэр жил 30 гаруй жилийн өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлж, шаргуу хөдөлмөрлөсөн Хятад улс дэлхийн эдийн засгийг аврах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах хүчирхэг хөдөлгөгч хүч болсон билээ. Түүнээс хойш Галлуп судалгааны байгууллагын судалгаа БНХАУ-ын нэр нөлөө АНУ-аас дахин илүү гарсныг нотоллоо.

10 жил нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Хятад улсын дэмжлэгээр дэлхийн эдийн засаг хямралаас гарч, удаан боловч тогтвортой хөгжих хандлагатай боллоо. Гэвч барууны зарим хөгжсөн орнууд дотоодын нийгмийн баялгаа зохистой хуваарилах асуудалд урт хугацаанд зөв хандалгүй, зохицуулж чадаагүйн улмаас баян ядуугийн ялгаа хурцдаж, өрийн хэмжээ нь нэмэгдэн, үндсэрхэг үзэл газар авч байна.

АНУ-ын засгийн газар олон улсын олон конвенц, хэлэлцээрээс гарч,“Америкийг эн тэргүүнд” тавьж байна. Европ тивд Их Британи Европын холбооноос гарах үйл явц яахаа мэдэхээ больж, нийгмийн хагарал үүсгэлээ. Францад шар хантаазтаны хөдөлгөөн газар авч, Европын бусад оронд ч дэлгэрч байна. Умард Африк, Дундад Дорнодын бүсэд ядуурал хэрээс хэтэрч, Америк, Европын удирдсан “өнгөт хувьсгал”-аас болж, дотоодын үймээн самуун, дайн дэгдсэнээр хүмүүс орон гэргүй болж, тэд арга буюу элсэн цөлийг туулан, Газрын дундад тэнгисийг завиар гаталж байна.

Дэлхий ертөнцөд зуун жилд тохиогоогүй өөрчлөлт хувьсал болж байна. Олон оронд энх тайван, хөгжил төдийгүй өөртөө тохирсон хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн боломж, хүчирхэг удирдлага шаардлагатай байна. Энэ удаа хүмүүс дахин Хятад улсад анхаарлаа хандууллаа.

Хятад, Америкийн нэр нөлөө өөрчлөгдөж байна

Сүүлийн жилүүдэд Хятад улс хөгжлийн “инновац, зохицонгуй, ногоон, нээлттэй, хуваалцах” шинэ үзэл баримтлалын дагуу, ядуурлаас ангижруулах арга хэмжээ авч, сая сая ардыг ядуурлаас ангижруулсан юм. Мөн “хамтран зөвшилцөн, хамтдаа байгуулж, хуваалцах” үзэл баримтлалаар дэлхийн олон оронд харилцан ашигтай хамтын ажиллагааны хамгийн том индэр байгуулж өгч байна. 123 улс орон, олон улсын 29 байгууллага Хятад улстай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан нь глобал засаглалын хамгийн хүртээмжтэй олон нийтийн бүтээгдэхүүн боллоо. Хятадын ГХЯ-ны сайд Ван Игийн хэлсэнчлэн Нэг бүс нэг замын төслийг хэрэгжүүлэх замаар Зүүн Африк анхны хурдны авто зам, Мальдив анхны тэнгис дамнасан том гүүр, Белорусс анхны авто машины үйлдвэр, Казахстан далайд гарах анхны хонгилтой болсон юм. Кенид “Зууны төсөл” гэгдсэн Момбаса-Найроби чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулан, орон нутагт 50 мянган ажлын байр бий болгож, эдийн засгийг 1.5 нэгжээр өсгөлөө.

Хятадын хөрөнгө оруулан хөгжүүлж буй төслүүд дэлхийд хөгжлийн зам нээж байна гэж АНУ-ын судалгааны байгууллага Брукингс Институшны ноднин жилийн тайланд үнэлжээ. Тус тайлан Хятад улсын 138 улс оронд хөрөнгө оруулан хэрэгжүүлж буй 4300 төсөлд эрдэмтдийн судалгааны үр дүнгээс эш татаж: Хятад улсын тусламж үзүүлэн хэрэгжүүлсэн төслүүд тухайн орны эдийн засгийн өсөлтөд нэмэр болсон гэжээ. Хиймэл дагуулаас авсан шөнийн зургаас үзвэл, Хятадын хэрэгжүүлсэн төсөл тухайн орны эдийн засгийн хөгжлийг дайчилсан төдийгүй эргэн тойрны бүс нутгийг хамарсан хэмээн эрдэмтэд үзэж байна.

Хятад, Америкийн нэр нөлөө өөрчлөгдөж байна

Хятадын дэвшүүлсэн “хамтран ажиллаж хамтдаа ашиг олох” зарчмаар гол болгосон “шинэ хэлбэрийн олон улсын харилцаа” тогтоож, “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” байгуулах зорилготой глобал засаглалыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч, дэлхийн удирдах хүчний язгуур үнэт зүйлсийн тухай Хятад улсын үзэл баримтлал болсон юм. Энэ нь хүчтэй нь хүчгүйгээ идэж, ялсан нь ялагдсанаа хохироох үзэл бодолтой хүмүүст ухаарал хайрлаж мэднэ.

Галлуп судалгааны байгууллагын хамтран ажиллагч Жон Клифтон тайлангийн удиртгалд: Аливаа улс орны эдийн засаг, цэргийн хүч түүний хатуу хүчийг төлөөлдөг бол бусад нь түүний үгээр явахыг зөөлөн хүч гэнэ. Зөөлөн хүч бол тушаал бус харин сайн дурын хэрэг юм гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ