Хятадын эдийн засгийн хэтийн төлөв өөдрөг байна

2019-03-15 17:54:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд БХАТИХ-ын ээлжит чуулган өндөрлөлөө. Олон улсын олон том байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийг доогуур төсөөлж буй нөхцөлд, Хятадын хоёр чуулган өөдрөг хандлагаар дүүрэн, өөдрөг төсөөллөө биелүүлэх төсөл өргөн барьсныг олон улсын хамтын нийгэмлэг анхаарч байна. Мөн өдрийн гадаад дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян: Хятадын эдийн засгийн эргэлт зүй ёсны хэмжээнд байж, чансаатай хөгжлийг ахиулна. Инновацаар удирдуулсан шинэ хөдөлгөх хүч нь Хятадын эдийн засгийн хөгжлийн шат ахих хөдөлгүүр болж, ард түмний амьдралыг сайжруулан, мөн дэлхий дахинд хөгжлийн шинэ боломж бүрдүүлж байна гэжээ.

Энэ удаагийн АТИХ-ын чуулганы үеэр, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ашигтай иж бүрэн мэдээ уламжилж, Хятадын хөгжлийн орчныг улам сайжруулж байна. Эдгээр мэдээнд, 15-нд, АТИХ гадаад хөрөнгө оруулалтын хууль баталж, гадаад хөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль ёсны бизнесийн орчин бүрэлдүүлэх, олон улсын болгох, бизнес эрхлэх орчныг сайжруулахад тус дөхөм боллоо. Татвар, зардлыг их хэмжээгээр бууруулж, эрхийг чөлөөлөн, үйлчилгээний өөрчлөлтийг сайжруулав. Засгийн газрын ажлын тайланд анх удаа ажлаар хангах асуудлыг макро бодлогын тэргүүн байранд тавьсан зэрэг олон сайхан мэдээ гарлаа, энэ бүхэн зах зээлийг хөгжүүлнэ гэжээ.

Хятадын эдийн засгийн бүтцийг өөрчлөн сайжруулж, чансаатай хөгжих явцад шинэ хөдөлгөх хүчийг шуурхай нэмэгдүүлэх нь маш чухал юм. Энэ оны засгийн газрын ажлын тайланд, "эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч нь үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийг гүнзгий өөрчилж, Хятадын хөгжлийн шинэ давуу талыг бий болгож байна”, "интернет+" стратегийг олон салбарт шуурхай нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн дурдсан юм. Мөн "Ухаалаг+" ухагдахууныг анх удаа дурдсанаас үзвэл, интернет, хиймэл оюун ухаан, уламжлалт ажил төрлийн салбарын өөрчлөлт шинэчлэл нь шинэ тулгар хөгжиж буй салбарын хөгжлийг ахиулахад маш чухал үүрэг гүйцэтгэхийг харуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бий болгож, хөгжүүлэх нь Хятадын уламжлалт ажил төрлийн салбарын бүтэц зэргийг өөрчлөн шинэчлэх төдийгүй үндэстэн дамнасан аж ахуйн нэгж шинэ ээлжийн хамтын ажиллагаанд оролцоход эерэг боломж олгох юм. Албаны талын тоо баримтээс үзвэл, 2018 онд Хятадын хиймэл оюун ухааны гол чухал салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 68.6 тэрбум юаньд хүрсэн бол жилийн эцсийн байдлаар 20 гаруй муж хиймэл оюун ухааны тусгай дэмжлэгийн 30 гаруй бодлого, тогтоомж боловсруулжээ.

Интернет болон дижитал эдийн засгийн хөгжил Хятадын асар том зах зээлийн томоохон өөрчлөлтийг ахиулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг шинэ эрч хүчээр сэлбэх болно. Хятадын хэрэглэгчид өдөр ирэх тусам цахим худалдаа, гар утасны төлбөр тооцоо, царай таних, дуу хоолойгоор удирдах, ухаалаг ложистик, алсын зайн боловсрол зэрэгт дасаж, автомат удирдлагатай суудлын машин, алсаас эмчлэх зэрэг интернет технологи ар араасаа гарч, өндөр үр ашигтай бүтээгдэхүүн үйлчилгээ хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын арга хэлбэрийг өөрчлөн, даян дэлхийтэй холбогдоход хялбар болгож байна.

Америкийн олон улсын Дата группийн тооцоолсноор, 2021 онд дэлхийн дижитал эдийн засгийн хэмжээ 45 их наяд ам.долларт хүрч, дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувийг эзлэн, Хятадын дижитал эдийн засаг 8.5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн дижитал эдийн засгийг манлайлах юм байна.

Эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч ба шинжлэх ухаан технологийн инновац харилцан ахиж, Хятад улс хүн төрөлхтний дэвшлийн үр дүнг дэлхий дахинтай хуваалцаахд нэмэр болж, Хятад улс инновацын орон байгуулах үйл явцаа түргэтгэж байна. Үндэсний статисткийн газрын тоо баримтаас үзвэл, өнгөрсөн жил Хятадын шинжлэх ухаан технологийн судалгаанд зарцуулсан хөрөнгө 1.98 их наяд юаньд хүрч, 2017 оныхоос 11.6 хувиар нэмэгдэн, ДНБ-ий 2.18 хувийг эзэлжээ. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын жагсаалтаар, өнгөрсөн жил Хятадын шинжлэх ухаан технологийн инновацын ерөнхий хүчин чадал дэлхийд 17-рт орж, шинжлэх ухаан технологийн инновацын хувь нэмэр 58.5 хувьд хүрсэн байна.

15-нд болсон хэвлэлийн бага хуралд ерөнхий сайд Ли Кэчян: Хятад улс аж үйлдвэрийн шинэ салбар, шинэ загварыг нээлттэй, болгоомжтой хүлээн авч, түүний хөгжлийг хүлээн зөвшөөрч, хөгжлийн явцад нь гарсан асуудлыг засаж залруулж байна. Хятадын засгийн газар, зөвшөөрлийн болон хянан удирдах шударга орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд өсөж дэвжих орон зай гарган, аж ахуйн нэгжийн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр хангаж байна. Зарим орон Хятадын аж үйлдвэрийн шинэчлэл, шинэ ажил төрлийн хөгжлийн учруулах сорилтыг л харж байна. Гэвч алсын хараатай улс орон, аж ахуйн нэгжүүд Хятадын чансаатай хөгжлийн авчрах шинэ боломжийг гярхай харж, түүнээс ашиг олох боломжийг алдахгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ