Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү?

2019-03-22 17:56:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү?

Ши Жиньпин дарга Европын гурван оронд хийх айлчлалаа Итали улсаас эхлүүлж буй энэ үеэр, ХТРТ-аас бэлтгэсэн "Ши Жиньпиний дуртай хэлц үгс" видео нэвтрүүлгийг 21-нээс Итали улс, мөн дэлхийн итали хэлт бүх улс орон, бүс нутагт итали хэлээр цацаж эхэллээ. Мөн өдөр, Италийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Mediaset групп, Class Editori группийн харьяа телевиз, гар утасны апп, сайтаар тус нэвтрүүлгийг зэрэг дамжуулжээ. Үүний өмнөхөн Ром хотод, уншигчидтай уулзах томоохон арга хэмжээ болж, Хятад, Италийн 200 гаруй уншигч “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын I, II ботийг уншсан тухайгаа санал солилцлоо. Ромын үндэсний дунд сургуулийн захирал, ахлах ангийн сурагчидтай тэдний асуултад хариулсан Ши Жиньпиний хариу захидал, гарын үсэг зурж бэлэглэсэн “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын хятад хэлний II ботийг хүлээн авсан нь санаанд оромгүй хэрэг болжээ.

Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү?

"Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь” номын I, II ботид төр улс, дэлхийн үйл хэргийн тухай түүний шинэ үзэл санаа, шинэ үзэл баримтлал, шинэ магадлалыг хамруулж, одоо 24 хэлээр орчуулан, 28 хэвлэл гаргаад байгаа бөгөөд нийт 160 гаруй улс орон, бүс нутгийн уншигчдын гар дээр очиж, өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятадын удирдагчийн гадаадад хамгийн их нөлөөтэй зохиол болжээ. ХТРТ-ээс Ши Жиньпин даргын яриа илтгэл, өгүүлэл зохиолд гарсан Хятадын эртний сонгодог хэлц үгээр бэлтгэсэн нэвтрүүлгээ англи, япон, солонгос, испани зэрэг олон хэлээр 100 гаруй сая сонсогчдын хүртээл болгосон юм. Аргентины Grupo América группийг үүсгэн байгуулагч José Luis Manzano: Тус цуврал нэвтрүүлэг Хятадын уламжлалт үзэл санааны өнөөгийн хүн төрөлхтний нийгэм, Хятадын нийгэмд үзүүлж буй нөлөө, Хятадын урт удаан түүхийн үзэл санаа, соёлын орчин үеийн нийгэмд удирдах ач холбогдолтойг танилцуулсан гэжээ.

Ромд болсон уншигчдын уулзалтад Италийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэн нийтлэх салбарын уншигчид, энэ номыг өнөөгийн дэлхийн хамгийн нөлөөтэй удирдагчдын бүтээлийн нэг гэж үзлээ. "Ши Жинпиний төр улсыг засах тухай өгүүлсэн нь" ном Хятадын хөгжлийн амжилт, хөдөлгөх хүч, хэтийн төлөвийн талаар үзэл санааг ойлгох цонх нээж өглөө. Тус номд дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах, олон улсын дэг журмыг дахин эмхлэн байгуулах зэрэг Хятадын оюун ухаан, Хятадын төсөл, улсыг засах, дэлхийн засаглалын тухай үзэл баримтлал, санаачлаг нь маш чухал практик үнэ цэнэтэй гэж тэд үзжээ. Тэд, тус ном, Хятад ба дэлхий дахины сэтгэлийг холбох алтан түлхүүр болж, олон орны ард түмний сайн сайхан амьдралын тухай нийтлэг ойлголтыг нягтруулж, эгэл жирийн иргэд, ялангуяа залуусын сонирхлыг татаж байна гэжээ.

Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү?

Зуун жилд тохиогоогүй их өөрчлөлтийн үед Хятад улс дэлхий дахинтай салшгүй холбоотой, дэлхий нийт ч Хятадтай нягт холбоотой. Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү? Асар хурдтай хөгжиж өөрчлөгдөж буй Хятад улс дэлхийн дахинд ашиг хүртээх үү, занга тавих уу? гэдэг талаар олон орон бодож, судалж, тайлбарлаж байна. "Ши Жинпиний төр улсыг засах тухай өгүүлсэн нь" ном эдгээр асуултад хамгийн үнэн бодит, ажил хэрэгч, үнэмшилтэй хариулт өгчээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер: Энэ ном нэг удирдагч, нэг улс орон, хэдэн мянган жилийн соёл иргэншлийг ойлголтод тод томруун, гүн гүнзгий тайлбар өгсөн юм гэсэн бол Германы канцлер асан Герхард Шрёдер: -Энэ ном гадаадын уншигчид Хятадыг бодитоор, түүхтэй нь холбож, олон өнцгөөс харуулсан, Хятадыг улам сайн ойлгоход тустай юм гэжээ.

Дэлхий дахины том өөрчлөлтөд янз бүрийн үзэл баримтлал харилцан шүтэлцэж, янз бүрийн хүчин харилцан өрсөлдөж, эрсдэл нэмэгдэж буй учраас бүрэн ойлгож, итгэлцсэний үндсэн дээр зөв сонголт хийдэг. Энэ ном Хятад улс болон дэлхийн дахины ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байна. Тус номд, зөрчил асуудлаас зайлсхийгээгүй, харин үнэнийг эрхэмлэх байр сууриар Хятад улс болон дэлхийн хөгжлийн явцад оршиж буй хүндрэлтэй асуудлыг шууд өгүүлж, Хятад улс өөрчлөлтийг хэрхэн зохицуулж буй талаар хариу өгч, цаг үеийн урсгалыг даган, ард түмний хүслийг биелүүлж, өөрчлөлт шинэчлэл, гадаадад нээлттэй байдлыг зоригтой баримтлан, тогтвортой хөгжих засаглалын үзэл баримтлалыг харуулсан юм гэжээ.

Европын холбооны гүйцэтгэх зөвлөлийн саяхан нийтэлсэн “10 төлөвлөгөө”-нд, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, энх тайванч хөгжил зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улам их харилцан ашигтай эдийн засгийн харилцаа тогтоохыг онцолсон. Энэ нь Европын холбоо Хятадтай хамтарч ажиллах маш их хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулсан боловч, нөгөө талаар Хятадад эргэлзсэн байдаг. Европын холбооны хүсэл эрмэлзэл, эргэлзээнд Ши Жиньпин даргын энэ бүтээл идэвхтэй, зохимжтой хариулт өгсөн юм.

"Ши Жинпиний төр улсаа засах тухай өгүүлсэн нь" номыг маш олон хүн сонирхон уншиж байгаагийн нэг гол шалтгаан бол төр улс ба глобал засаглалын хөгжлийн төлөвийн тухай Хятад улсын байр суурь, үзэл баримтлал хүн төрөлхтний нийгмийн нийтлэг үзэл бодол, үнэ цэнийг төлөөлсөнд оршино. Энэ нь мөн Хятад улс болон дэлхийн улс орнуудын ард иргэд харилцан ойлголцох журам болсон юм. "Ард түмний маань сайн сайхан амьдралын тухай хүсэл тэмүүлэл бол бидний хамгийн том зорилт мөн” гэж Ши Жиньпин дарга олонтоо хэлсэн. Энэ нь “ард түмнээрээ төв болгосон” түүний үзэл санааны цөм бөгөөд олон улсад ч гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Тиймээс энэ удаад тус номын Итали хэлний хэвлэл тус орны “Павесын уран зохиолын шагнал”-ын "Гадаадын зохиол бүтээлийн тусгай шагнал”-ыг хүртэж буйн учир шалтгаан юм. Тус шагналын эзнийг шалгаруулах багийн үзэж байгаагаар, “Ши Жиньпиний төр улсаа засах тухай” номд дурдсан асуудал, сэдвүүд нь Хятад улсын тухай, мөн даян дэлхийн тухай бөгөөд өөр өөр нийгмийн тогтолцоо, өөр өөр хөгжлийн түвшинтэй улс орнууд энэ номоос өөрийн хөгжил, дэлхийн дэвшлийн тухай санаа авч болох юм.

Хятад улс түнш үү, өрсөлдөгч үү?

“Өнгөрснөө сайтар эргэцүүлж, өөрийгөө бусадтай харьцуулж, ирээдүйгээ тод харж байж бид хаанаас ирсэн, хаашаа явж байгаа зэрэг олон асуултад гүнзгий, оновчтой хариулт өгч чадна” гэж Ши Жиньпин даргын хэлсэн нь зөвхөн Хятад улс төдийгүй, даян дэлхийд тулгарч буй хамтын сэдэв юм. Сүүлийн 100 гаруй жилийн турш, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн тухай нийтлэг хүсэл мөрөөдөл огт өөрчлөгдөөгүй, гэвч түүнийг биелүүлж бас чадаагүй юм. Улс орнууд, үндэстнүүд бүгд өөрийн гэсэн энх тайванч хөгжлийн тухай хүсэл мөрөөдөлтэй бөгөөд Хятад бол “зүс буруу этгээд” биш, харин “түнш” гэдгийг олон улс үндэстэн улам ойлгож байна. Хятад улсын хөгжил аль ч улс үндэстэнд тогтворгүй хүчин зүйл тулгаагүй, харин ч тэдэнд хүсэл мөрөөдлөө биелүүлэх итгэл найдвар болж байна. Энэ нь мөн Ши Жиньпиний “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” үзэл баримтлал, Нэг бүс нэг зам санаачилга дэвшүүлж, өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөний чухал шалтгаан байж таарна.

Их уншсан

холбоотой мэдээ