Ромын улсын дунд сургуульд соёлын бүтээл бэлэглэв

2019-03-22 18:04:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ромын улсын дунд сургуульд соёлын бүтээл бэлэглэв

Орон нутгийн цагаар 3-р сарын 21-нд Хятадын төв радио телевиз Ромын улсын дунд сургуулийн багш сурагчдад “Хятад улсын эрдэнэсийн сангийн дээжис”, "Сайн байна уу, Хятад орон" зэрэг Хятадын кино урлаг, ном зохиолын 10 гаруй бүтээлийг бэлэглэжээ.

Мөн өдөр ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн нар Ромын улсын дунд сургуулийн багш сурагчидтай уулзсан байна. Сурагчид хятад хэлээр чөлөөтэй ярьж, Ши Жиньпин даргад захидал бичсэн, хариу захиа аваад их баярласан тухайгаа ярьжээ. Тэд Хятадын соёлыг сонирхдог, ХТРТ-ийн бэлэглэсэн “Хятад улсын эрдэнэсийн сангийн дээжис” , “Шаолиний күнфү” зэрэг бүтээлийг их сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Ромын улсын дунд сургуульд соёлын бүтээл бэлэглэв

Шэнь Хайшюн Ромын улсын дунд сургууль Хятадын соёлыг уламжлан, шинэ эриний “Марко Поло” шиг соёлыг дэлгэрүүлэгчдийг бэлтгэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг сайшааж, ХТРТ зуны зуслан зохион байгуулахыг дэмжин, холбогдох телевизийн бүтээл хийх зэргээр сурагчдын хятад хэл сурах, Хятадын соёлтой танилцаж Хятадыг ойлгох индэр, зам суваг нээж өгөх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ