БНАСАУ нэгдсэн холбоо барих газраас төлөөлөгчдөө татжээ

Д.Хүчитбаатар 2019-03-22 21:06:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, БНАСАУ “өндөр дээд зиндааныхаа заавар”-ын дагуу Кэсон дэх хоёр Солонгосын нэгдсэн холбоо барих газраас төлөөлөгчдөө татахаар болсон тухай БНСУ-ын тал мэдэгджээ.

БНСУ-ын Нэгдлийн яамны дэд сайд Чум Хе Сун мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНАСАУ төлөөлөгчдөө татсанд харамсаж байгаа бөгөөд эртхэн төлөөлөгчдөө буцаан илгээж, хоёр талаараа тохиролцсон гэрээ хэлэлцээрийн дагуу уг холбоо барих газрын хэвийн ажиллагааг батлахыг хүсэж байна гэжээ.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны мэдээлснээр, мөн өдрийн үдээс хойш тус орны үндэсний аюулгүйн хамгаалалтын албаны дарга Чунг Ёй Ён Үндэсний аюулгүйн хамгаалалтын байнгын хуралдааныг хуралдуулж, БНАСАУ төлөөлөгчдөө татсаны дараа үүсэж болзошгүй асуудлыг хэрхэн зохицуулах тухай зөвшилцсөн юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ