Эрүүл, тогтвортой харилцааны хөгжлийг ахиулахыг хүсэв

Д.Хүчитбаатар 2019-03-22 21:19:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан АНУ-ын БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан, АНУ-ын армийн Жанжин штабын нэгдсэн хурлын дарга Жозеф Ф.Данфорд нар Конгрессын Цэргийн зөвлөлийн 2020 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн тухай сонсголд "Хятадын заналхийлэл" гэгчийг хөөрөгдсөнтэй холбогдуулж 22-нд БНХАУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь хэлэхдээ: АНУ-ын батлан хамгаалахын салбар жил бүр ахиу төсөв батлуулахын тулд бусад орны заналхийлэл гэгчийг ярьдаг. Энэ нь ойрыг харсан, эрсдэлтэй үйлдэл юм. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар туйлбартай замнаж, сэргийлэн хамгаалах чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлдэг учраас дэлхийн энх тайвныг тогтоогч, дэлхийн хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэг журмыг хамгаалагч болж ирсэн юм. Америкийн тал үнэнийг мушгин гуйвуулж, “Хятадын цэрэг дайны заналхийлэл” гэгчийг хөөрөгдөн, “тэг нийлбэртэй тоглоом” тоглож буй нь хоёр орон, тэр дундаа хоёр армийн эрүүл, тогтвортой харилцаанд ашиггүй юм. Үүнд бид эсэргүүцэл илэрхийлж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхин, Хятад улсын батлан хамгаалах, цэрэг армийн бүтээн байгуулалтад шударгаар хандаж, буруу ташаа яриагаа орхин, Хятад, Америк хоёр орон, хоёр армийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг бодит үйл ажиллагаагаар ахиулахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ