Ши Жиньпин даргыг угтах ёслол зохиов

2019-03-23 09:03:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин даргыг угтах ёслол зохиов

Орон нутгийн цагаар 3-р сарын 22-нд Италийн ерөнхийлөгч Маттарелла, тус улсад төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпинд зориулж угтах ёслол хийсэн байна. Итали бол Ши Жиньпин даргын 2019 оны гадаад айлчлалын эхний өртөө юм. Хятад, Итали бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ойгоор хийж буй энэ айлчлал Хятад, Италийн харилцааг шинэ эринд оруулж, хоёр орны найрамдлын шинэ хуудас нээхийг хоёр тал хүсэж байна.

Ши Жиньпин дарга, гэргий Пэн Ли-Юанийн хамт Италийн Ерөнхийлөгчийн ордны талбайд очиход ерөнхийлөгч Маттарелла охин Лауратайгаа угтан авч, хоёр орны төрийн дуулал эгшиглэн, хоёр орны төрийн далбааг мандуулжээ. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Маттарелла нар хүндэд харуулд мэндчилсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ