Ши Жиньпин Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

2019-03-23 10:15:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Ши Жиньпин Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

22-нд Ром хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Италийн ерөнхийлөгч Сержо Маттареллатай хэлэлцээ хийлээ. Стратегийн өндөрлөг, алсын хараагаар Хятад, Италийн харилцааны хөгжлийн гол талыг барьж, Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ эринд улам хөгжүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчөө.

Ши Жиньпин: Хятад, Итали гайхамшигт соёлтой эртний соёл иргэншилт орон. Хоёр орны харилцааны түүх гүн зузаан ул мөртэй. Хятад, Итали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой энд онд, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил болно. Хагас зууны турш, хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, харилцан тусалж, дээд давхаргын хэлхээ холбоо, стратегийн итгэлцлээ тасралтгүй нягтруулж, солилцоо, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, ашиг сонирхлоо уялдуулж, харилцан ойлголцол, уламжлалт найрамдлаа гүнзгийрүүлж ирлээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт гарч байна. Италийн талтай хамтын ажиллагааны үзэл баримтлалаа уламжлан хөгжүүлж, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, адил талаа нэгтгэн, адил бус талаа хойш тавьж, хөгжлийг хамтын ажиллагаагаар дэмжин, улам сайхан дэлхий ертөнц байгуулахын төлөө оюун ухаан, хүчин чадал нэмэрлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

 Ши Жиньпин Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Тэрээр: Италийн талтай хамт шинэ эриний Хятад, Италийн харилцааны хөгжлийн гол талыг барьж, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, хоёр талын бүтээлч хамтын ажиллагааг шат ахиулахад Хятад улс бэлэн байна. Ноён ерөнхийлөгч таны дэвшүүлсэн Итали, Хятад ашиг сонирхол нэгтэй, хамтдаа хөгжсөн түнш болох саналыг сайшааж байна. Италийн талтай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа эрчимжүүлэхэд Хятад тал бэлэн байна. Хоёр тал үзэл баримтлалын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, тус тусын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлгон дэмжиж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн намын солилцоо, хамтын ажиллагааг нягтруулах хэрэгтэй. Хоёр тал хамтын ажиллагааны жишиг төсөл бий болгож, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулан, хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын ажиллагааны бүтээлч төлөвлөгөөг эрчимжүүлэх хэрэгтэй. Хятадын тал Италиас чанартай бүтээгдэхүүн улам ихээр импортлоход бэлэн байна. Хятадын улам олон аж ахуйн нэгжийг Италид хөрөнгө оруулж, компани байгуулахыг дэмжинэ. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж, соёл боловсрол, кино уран бүтээл, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, ардын сэтгэлийг ойртуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

 Ши Жиньпин Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Ши Жиньпин: Европын интегралчлалыг Хятадын тал дэмжсээр ирсэн, дотоод асуудлаа зохицуулахын төлөө гаргаж буй Европын холбооны хүчин чармайлтыг хүндэтгэж байна. Италийн тал идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Европын холбоо ба Хятадын энх тайван, эдийн засгийн өсөлт, өөрчлөлт шинэчлэл, соёл иргэншил зэрэг 4 том түншлэлийн харилцааг ахиулахыг хүсэж байна. Хятадын тал НҮБ-ын үйл хэрэг, глобал засаглал, цаг уурын өөрчлөлт, 2030 оны тогтвортой хөгжил зэрэг хөтөлбөрөөр Италийн талтай хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар болгохыг хамтдаа санаачлан, эдийн засгийн даяаршлын үйл явц улам нээлттэй, уужуу, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа ашиг олох чиглэлээр хөгжихийг дайчилна гэжээ.

 Ши Жиньпин Италийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Маттарелла: Ши Жиньпин даргын айлчлалыг сайшааж байна. Итали, Хятадын дээд давхаргын хэлхээ холбоо нягтарч, Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр орны харилцаа дээд түвшинд хөгжиж буйг харууллаа. Хятад бол Италийн нягт харилцаатай чухал түнш. Хятадын хөгжлийн ололт амжилтыг Италийн тал ихэд хүндэтгэж, Хятадын хэрэгжүүлж буй нээлттэй стратегийг дэмжин, Итали, Хятадын хамтын ажиллагааны хэтийн төлөвт өөдрөг сэтгэгдэлтэй байна. Итали, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой энэ онд, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил болно. Үүгээр боломж болгон хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, инновац бүтээх зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

Тэрээр: Итали, Хятад бол эртний торгоны замын гараа төгсгөл хоёр юм. Энэ нь манай хоёр орны нягт хэлхээ холбоотой байгаагийн нэг шалтгаан билээ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах санаачилгыг Италийн тал дэмжиж, энэ нь Европ Ази дэд бүтцээ холбох, хамтдаа хөгжихөд ашигтай гэдэгт итгэлтэй байна. Нэг бүс нэг зам бол соёлын солилцооны зам юм. Хятадтай соёл, аялал жуулчлалын салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Италийн тал бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ