Афганистаны асуудлаар гурван улс зөвшилцөв

2019-03-23 16:22:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агетлагийн мэдээ: 21-22-нд Вашингтонд, Хятадын ГХЯ-ны Афганистаны асуудал хариуцсан тусгай элч Дэн Шижюнь, АНУ-ын Афганистаны зохицуулалтын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад, ОХУ-ын ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замир Кабулов нар Афганистаны асуудлаар зөвшилцөж, Афганистаны энхийн үйл явцын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцон, Афганистаны энх тайван, аюулгүй байдал, хөгжлийг хамтдаа дэмжихээр болжээ. Афганистаны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Афганистаны улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн ажил хэргээ өөрөө мэдэхийг хүндэтгэх хэрэгтэй гэж гурван тал чухалчилсан байна.

Гурван тал тус асуудлаар үргэлжлэн зөвшилцөхөөр нийтлэг ойлголтод хүрч, дараачийн уулзалтын хугацаа, газрыг гадаад харилцааны зам сувгаар зөвшилцөн мэдэгдэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ