Цэвэр үйлдвэрлэлийг ахиулах гол ажлуудыг тогтоов

2019-03-23 16:24:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Саяхан Бээжин хотын Хөгжил өөрчлөлтийн хороо "Бээжин хотын 2019 оны цэвэр үйлдвэрлэлийг ахиулах гол ажлын тогтоол" нийтэлж, жилд 8000 тонн стандарт нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч хэмнэх зорилт дэвшүүлжээ. Ийнхүү Бээжин хот цэвэр үйлдвэрлэлийг ахиулах ажлын анхын баримт бичгээ нийтэллээ.
Бээжин хот урт хугацааны турш цэвэр үйлдвэрлэлийг ахиулахыг эрчим хүч хэмнэж бохирдлыг бууруулах, экологи орчны чанарыг сайжруулах, орчил эдийн засгийн хөгжлийг ахиулах гол арга барил болгосоор ирсэн юм. 2013 онд Бээжин хот цэвэр үйлдвэрлэлийг ахиулах арга зүйг нийтлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш 632 байгууллагад цэвэр үйлдвэрлэлийн хяналт шалгалт, үнэлгээ хийж, 14 мянга 375 төрлийн арга хэмжээ авсан юм. Улам олон аж ахуйн нэгжийн цэвэр үйлдвэрлэл явуулахыг дэмжих, ногоон хөгжлийн төлөө Бээжинд хотын Хөгжил өөрчлөлтийн хороо “2019 оны цэвэр үйлдвэрлэлийг ахиулах гол ажлын тогтоол” гаргаж, энэ оны ажлын хөтөлбөр болголоо.
Тус тогтоолын дагуу Бээжин хот 2019 онд улам олон салбар, аж ахуйн нэгжийг удирдан цэвэр үйлдвэрлэл явуулж, ус, эд материалын нэгжийн хорогдлыг хянан шалгах хүрээнд хамруулж, 60 гаруй байгууллагын цэвэр үйлдвэрлэлд хяналт шалгалт, үнэлгээ хийж, цэвэр үйлдвэрлэлийн том төслүүд хэрэгжүүлэн, эрчим хүч хэмнэж бохирдлыг багасгах ерөнхийлсөн үр ашгийг гүйцэд дайчлах юм.

Их уншсан

холбоотой мэдээ