Бүс нутгийн интегралчлалын шинэ механизм байгуулна

2019-03-23 16:24:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд Чили улсын нийслэл Сан Диего хотноо, Аргентин, Бразил, Чили, Коломбо, Эквадор, Парагвай, Перу 7 орны ерөнхийлөгчид, Гайана улсаас Чилид суугаа элчин сайд мэдэгдэл гаргаж, Өмнөд Америк тивийн бүс нутгийн интегралчлалын шинэ механизм буюу Өмнөд Америкийн дэвшил чуулганыг байгуулна гэжээ.

Мөн өдөр эдгээр 8 улс болон Өмнөд Америкийн бусад орны төлөөлөл Чилийн ерөнхийлөгчийн урилгаар Сан Диего хотноо хүрэлцэн ирж, тус хуралд оролцжээ. Эдгээр 8 орон хурлын дараа мэдэгдэл гаргаж, "Зохицонгуй хамтран ажиллаж, аливаа улс орныг гадуурхахгүй" бүс нутгийн байгууллага байгуулж, бүс нутгийн интегралчлалыг ахиулж, Өмнөд Америкийн орнуудын хөгжил дэвшлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ