Ираны хувь хүн, аж ахуйн нэгжид хориг тавив

2019-03-23 16:26:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд, АНУ-ын Сангийн яам Ираны 14 хувь хүн, 17 аж ахуйн нэгжид хориг тавьснаа зарлалаа.

АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд: Эдгээр хувь хүн, аж ахуйн нэгж Ираны батлан хамгаалахын инновац, судалгааны байгууллагатай холбоотой. Урьд нь тус зохион байгуулалт АНУ-ын хориг тавьсан Ираны батлан хамгаалах байгууллагад тусламж үзүүлсэн юм. 2014 онд АНУ-ын төрийн департамент тус байгууллагыг хориг тавих жагсаалтад оруулсан гэжээ.

Мэдэгдэлд, холбогдох тогтоолын дагуу хориг арга хэмжээнд өртсөн хувь хүн, аж ахуйн нэгжийн АНУ дахь хөрөнгийг царцааж, АНУ-ын иргэдийг тэдэнтэй худалдаа хийхийг хориглоно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ