Уран сайхан, хэвлэл мэдээллийн салбарын арга хэмжээ болж байна

2019-03-23 16:50:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уран сайхан, хэвлэл мэдээллийн салбарын арга хэмжээ болж байна

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин Италид төрийн айлчлал хийж буй үеэр тус улсын нийслэл Ром хотод Хятад, Итали хоёр орны уран сайхан, хэвлэл мэдээллийн харилцааны олон арга хэмжээ болж байна. Хоёр орны олон салбарын зураг төсөл, хэвлэл мэдээлэл, концерт, уран сайхны тоглолт, фото зураг зэрэг салбарууд мэргэшлийн арга туршлагаа солилцон, ойлголцол, найрамдлаа гүнзгийрүүлж, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж байна.

Уран сайхан, хэвлэл мэдээллийн салбарын арга хэмжээ болж байна

Европын Сэргэн мандалтын өлгий нутаг Итали улс бол дэлхийн зураг төслийн хөгжлийг манлайлагч юм. Сүүлийн жилүүдэд, өөрийн орны уламжлалаа дэлхийн үзэл ойлголттой уялдуулан, өвөрмөц онцлогтой хөгжиж буй Хятадын орчин үеийн зураг төсөл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 20-ны 13 цагт "Зураг төсөл Хятад орон" сэдвээр зохион байгуулсан үзэсгэлэн Ромын Үндэсний орчин үеийн урлагийн музейд нээгдлээ. Хятадын зураг төслийн мастеруудын 16 баг 100 орчим бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцож байна. "Мүдань танхим"-ын гоо заслын будалт, "Лэ" брэндийн гоёл чимэглэл, "Ивэнь" ардын гар урлалын бүтээгдэхүүн зэрэг биет бус соёлын өв уламжлалыг цаг үеийн шинэлэг зураг төсөлд уусган шингээсэн бүтээлүүд Хятадын зураг төслийн гайхамшгийг харуулж байна.

Хятад, Итали хоёр орны гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд Нэг бүс нэг зам санаачилгын хүрээнд, хамтын ажиллагааны асуудлаар хурал зохион байгууллаа. Хятад, Италийн хэвлэл мэдээллийн салбарын энэ хэлцэлд хоёр орны тухайн салбарын 200 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ