Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

2019-03-23 17:34:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

22-нд Ромд Ши Жиньпин дарга дипломат аяллаа эхлүүлж, угтах ёслолд оролцон, ерөнхийлөгч Маттареллатай хамт Хятад, Италийн аж ахуйн нэгжийн эзэд, соёлын салбарын зүтгэлтнүүд болон сэтгүүлчидтэй уулзлаа. Эдгээр арга хэмжээ өрнө дорнын хоёр том соёл иргэншлийн яриа хэлцэл солилцоон дунд явагджээ.

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Өрнө, Дорнын хоёр том соёл иргэншлийн яриа хэлцэл

10 цагт Маттарелла Ерөнхийлөгчийн ордондоо Ши Жиньпин даргад зориулан өргөн их утгах ёслол зохиосон юм.

Мөн өдрийн уулзалтад соёл иргэншлийн яриа хэлцэл чухал байр суурь эзэлжээ.

Ши Жиньпин: Хятад, Итали эртний гайхамшигтай соёл иргэншилт орон. Хоёр орны харилцааны түүх гүн зузаан ул мөртэй. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулж,соёл боловсрол, кино бүтээл, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, ард олны сэтгэлийг ойртуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Маттарелла: Итали, Хятад мянга гаруй жилийн соёл иргэншилтэй хоёр улс, хоёр орны ард түмэн өнөөгийн хүн төрөлхтний нийгэмд тулгарч буй сорилтыг даван туулах оюун ухаан, хүчин чадалтай юм гэжээ.

Маттарелла хоёр орны аж ахуйн нэгж, соёлын салбарын зүтгэлтнүүдтэй уулзахдаа: Итали, Хятад хоёр эртний соёл иргэншилт орон. Хоёр орны харилцаа бат бөх үндэс суурьтай гэжээ. Ши Жиньпин дарга, хоёр орны харилцаанд соёл иргэншлийн уламжлал чухлыг "үндэс гүн, навч зузаан" хэмээн зүйрлэжээ. Тэрээр: Хятад, Итали өнө эртний түүхтэй, соёл иргэншлийн уламжлалыг ихэд чухалчилдаг. Энэ нь хоёр орны харилцан ойлголцол, найрамдлын үндэс юм. Хятад, Итали харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн стратегийн түнш, харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон хамтын ажиллагааны түнш, соёл иргэншлээсээ харилцан суралцсан солилцооны түнш юм гэжээ. 

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Эртний соёл иргэншилт хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Ши Жиньпин Италийн гол гол хэвлэлд өгүүлэл нийтэлж, Торгоны зам 2000 жилийн тэртээ түмэн газрын зайтай Хятад, Ром хоёр улсыг холбосон юм гэжээ.

Түүхэн хүмүүсийн найрсаг харилцааны мөрөөр Хятад, Италийн харилцаа улам хөгжиж байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх жил болно. Ийм үед Ши Жиньпин БНХАУ-ын удирдагчийн хувьд Италид айлчилж, өрнө дорнын хоёр том соёл иргэншлийг шинэ цаг үед уулзуулан, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах шинэ үр дүн гаргаж байна.

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Тэд хамтдаа сэтгүүлчидтэй уулзахдаа Ши Жиньпин: Бид Италийн найрсаг ард түмэнтэй соёл иргэншлээсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэхзарчмын дагуу эртний торгоны замыг хөгжлийн шинэ эрч хүчээр сэлбэж, олон орны ард түмэнд хөгжлийн үр дүнгээ улам хүртээмжтэй болгоно гэжээ.

Тэрээр: Хятад, Итали хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулж, дэд бүтцийн барилга байгуулалт, боомтын ложистик, усан онгоцны тээврийн салбар дахь нөөцөө дайчлан Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны чанартай төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг бүс нэг замыг ашиглан хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөж, соёл иргэншлээсээ харилцан суралцаж, ардын сэтгэлийг ойртуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Маттарелла: Ши Жиньпин даргын дурдсан Нэг бүс нэг зам санаачилгыг Итали улс дэмжинэ. Энэ нь Европ, Ази дэд бүтцээ холбох, хамтдаа хөгжихөд ашигтай гэдэгт итгэлтэй байна. Нэг бүс нэг зам бол соёлын солилцооны зам. Хятадтай соёл, аялал жуулчлалын салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Италийн тал бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Итали, Хятадын хамтын ажиллагаа бол харилцан ашигтай хамтдаа ашиг олж, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээнэ гэж Италийн аж ахуйн нэгжийн эздийн нийгэмлэгийн орлогч дарга Лусиа Маттиоли үзэж байна. Тэрээр: Ши Жиньпин даргын энэ айлчлал намайг Хятад, Италихудалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, гуравдагч зах зээлд хамтран ажиллана гэдэг улам итгэлтэй болголоо гэжээ.

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Айлчлалд хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулж байна

Италийн гол гол хэвлэл мөн өдөр Ши Жиньпин даргын тус улсад хийж буй айлчлалд анхаарлаа хандуулсан байна. "Corriere della Sera", "La Repubblica" зэрэг том сонинууд тэргүүн нүүрэндээ Ши Жиньпин, Пэн Ли-Юань нарын Ромын нисэх онгоцны буудалд ирсэн зургийг нийтэлжээ.

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

"Corriere della Sera" сонин албаны сайтдаа өгүүлэл нийтэлж, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Маттареллатай уулзсан зэрэг мэдээг цаг тухайд нь мэдээлжэ. Өгүүлэлд: Ерөнхийлөгч Маттарелла, Итали, Хятадын хамтын ажиллагаа хоёр талд харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй гэсэн юм гэжээ.

Хоёр улс шинэ үр дүн гаргаж байна

Италийн ANSA агентлаг албаны веб сайтдаа “Ши Жиньпин даргатай хэлэлцээ хийсний дараа ерөнхийлөгч Маттарелла Шинэ торгоны замын меморандумыг сайшаалаа” хэмээх өгүүлэл нийтэлжээ.

Тус өгүүлэлд ерөнхийлөгч Маттареллагийн үгээс эш татаж: Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх айлчлал боллоо. Хоёр тал худалдааны олон хэлэлцээр байгуулахын хирээр Итали, Хятадын хамтын ажиллагааны харилцаа шат ахих юм. Ялангуяа Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурсан нь хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чухалчилж, хамтын ажиллагааны түвшин дээшилж байгаагийн бэлгэдэл болсон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ