Торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна

2019-03-23 18:18:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна

22-нд Ромд Хятад улсын дарга Ши Жиньпин шахуу хөтөлбөртэй ажиллаж, Италийн ерөнхийлөгч Маттареллагийн өөрт нь зориулж хийсэн өргөн их угтах ёслолд оролцон, түүнтэй хэлэлцээ хийж, хамтдаа эдийн засаг, соёлын төлөөлөгчид, сэтгүүлчид, мөн Италийн Сенатын даргатай уулзлаа. Италийн улс төр, эдийн засаг, соёл, хэвлэл мэдээллийн салбарынхан Ши Жиньпиний санаачилсан "нэг бүс нэг зам" санаачилгад ихээхэн анхаарал хандуулж, Европ-Азийн эх газрыг дэд бүтцээр холбох, хамтын хөгжилд ашигтай эртний торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна хэмээн үзлээ. Энэ нь Хятад, Итали хоёр орон 23-нд "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад эерэг нөлөө үзүүлсэн юм.

Торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна

Олон улсын банк санхүүгийн хямралаас хойш Итали улс 2008-2009, 2012-2014 онд хоёр удаа эдийн засгийн уналтад орсон юм. Саяхны тоо бүртгэлээр, өнгөрсөн оны сүүлийн хагаст ДНБ нь үргэлжлэн буурсан тул Итали гурав дахь удаагаа эдийн засгийн хямралд оржээ. Италийн Гар үйлдвэрлэл ба жижиг аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн нийгэмлэгийн оны эхний тайлангаас үзвэл, 2000-2018 онд Италийн ДНБ жилд дунджаар 0.2 хувиар нэмэгдэж, Евро бүсийн өнгөрсөн арван жилийн 2 хувийн дундаж өсөлтөөс хавьгүй бага байна.

Еврогийн ханш унасан, олон нийтийн санхүүг өргөтгөсөн зэрэг эдийн засгаа сэргээх арга хэмжээ амжилтгүй болсноос хойш Итали улс гадагш анхаарал тавьж эхэлжээ. Гэвч Европын холбоо эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаардсанаар засгийн газрын төсвийн талаар Европын холбоотой зөрчил үүссэн юм. Иймээс Европын холбооноос өөр хамтын ажиллагааны түнш хайх нь Италийн засгийн газрын тулгамдсан сонголт болжээ. 2017 онд Италийн ерөнхий сайд асан Гентилони БНХАУ-д "нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны анхдугаар форумд оролцохдоо: Хятадын маш их хүч тавьж буй энэ үйл ажиллагаанд Итали улс гол дүрд тоглох ёстой. Энэ нь бидний хувьд туйлын сайхан боломж юм. Бид энд ирсэн нь үүнийг хир зэрэг чухалчилж буйн нотолгоо юм гэжээ.

Торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна

Ноднин 8-р сард, Итали улс шинэ засгийн газраа эмхлэн байгуулснаас хоёрхон сарын дараа, Хятад улстай олон давхаргын хамтын ажиллагааны харилцаагаа эрчимжүүлэх зорилгоор "Хятад улстай харьцах ажлын хэсэг" байгуулжээ. Энэ бол Италийн засгийн газар анх удаа гадаад орон хоорондын харилцаанд зориулан тусгай ажлын хэсэг байгуулж байгаа тохиолдол юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын яамны дэд сайд Мишел Гераси Хятадаар сайн ярьдаг, Хятадын олон улсын харилцааны нэрт их сургуульд олон жил профессороор ажилласан эдийн засагч юм. Гераси Хятадыг сайн мэддэг, Хятадын хөгжлийн загвар, "нэг бүс нэг зам" санаачилга Итали улсад ямар нөлөө үзүүлэхийг сайн ойлгодог хүн. Тэрээр: Италийн хөршүүдтэй харьцуулбал Италиас Хятадад экспортолж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ бага байна. Францаас Хятадад гаргаж буй дарсны хэмжээ Италиас 7 дахин их, Ирландаас Хятадад гаргаж байгаа хүнс, ундааны хэмжээ ч Италиас хавьгүй илүү юм. Хятадтай дэд бүтцийн хамтын ажиллагаагаар дамжуулж, Итали хувцас, машин механик, хүнс, химийн болон бусад бараа таваарыг түлхүү гаргаж болно гэжээ. Италийн ерөнхий сайд Г.Конти парламентдаа хандаж: "нэг бүс нэг зам"-ын санаачилгын авчрахэдийн засаг, худалдааны ашиг орлого нь улс орны хууль тогтоомж, үндэсний ашиг сонирхолд нийцнэ. Худалдааны шинэ боломжийн төлөө муруй замыг сонгохын оронд өөрийн орны боомтыг Торгоны шинэ замын өртөө болгож, геологийн бусад давуу талаа ашиглан орлогоо нэмэгдүүлж болно хэмээн онцолсон юм.

Торгоны замыг шинэ эрч хүчээр сэлбэж байна

"Нэг бүс нэг зам"-ынбүтээн байгуулалтад нэгдэх нь Италийн засгийн газрын сонголт төдийгүй, мөн тус орны хотууд, аж ахуйн нэгжүүдийн сонголт юм. “Нью-Йорктаймс” сонины мэдээлснээр, Италийн Триестын боомтод шумбагч төхөөрөмжтэй барилгын ажилчид шинэ усан боомтын шавыг тавьж байгаа бөгөөд энэхүү шинэ боомт тус аж үйлдвэрийн боомт дахь Хятадын чухал дэд бүтэц болох юм. Орон нутгийн албаны хүний хэлснээр, Хятад, Италийн аж ахуйн нэгжүүд хамтран орон нутгийн ажилчдыг хөлслөн импортын бараа бүтээгдэхүүнийг хөлөг онгоцноос буулгасны дараа галт тэргэнд ачиж Европын бусад улс орон, бүс нутагт хүргэх буюу Европын ачаа барааг хөлөг онгоцонд ачиж Хятадад хүргэнэ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, аяллын хөлөг онгоцны “Коста” компанийн Хятадын зах зээлд зориулсан “Венец” нэртэй шинэ хөлөг онгоц 3-р сарын 1-ндТриестын боомтод ашиглалтад орсон бөгөөд энэ оны 5-р сард Шанхайд ирэх юм байна.

Ши Жиньпиний Италийн “Үдшийн шуудан” сонинд нийтэлсэн өгүүлэлд, тус улсын зохиолч Моравиагийн "Нөхөрлөл бол гэнэтийн сонголт биш, харин үзэл бодол нэгтэй хүмүүсийн зайлшгүй замнал" гэсэн үгийг ишилсэн юм. Ерөнхийлөгч Маттареллатай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа: Хятад, Итали хөгжлийн стратегиа холбож, дэд бүтцийн бүтээн байгуулалт, усанбоомтын ложистик, хөлөг онгоцны тээвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийг улам сайн нээж, "нэг бүс нэг зам" дагуу чансаатай, ажил хэрэгчхамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлэн, хөгжлийн үр шимээ улс орнуудын ард түмэнтэй хуваалцах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Эдийн засгаа өсгөж, хамтдаа хөгжих явцад Хятадын "хурдны галт тэрэгт сууж", "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцох замаар улам хөгжихөөр Итали улс шийджээ. Бусдын дунд "хов ярьдаг" хүмүүс энэ санаагаа эртхэн больсон нь дээр. Цахим ертөнцөд моодонд орж буй “you can you up” гэдэг үгийг зээлдэж хэлэхэд, тэдгээр буруу санаатай хүмүүс хөгжлийн төлөө ажил хэрэгч төсөл төлөвлөгөө гаргаж чадахгүй, санхүү, хөрөнгө босгож чадахгүй хирнээ Итали улсын бие даан хөгжих хүчин чармайлтад яаж, юугаараа саад хийх юм бэ?

Их уншсан

холбоотой мэдээ