"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

О.Дарамбазар, Б.Сэвжид 2019-03-23 18:36:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

БНХАУ-аас МУ-д үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийн шав тавих ёслолын арга хэмжээ 3-р сарын 22-нд МУ-ын Орхон аймгийн төв Эрдэнэт хотод боллоо.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шюежюнь, ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хоёрдугаар нарийн бичгийн дарга Сүнь Вэй, МУ-ын Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, "Хүнань Индастриал Экүйпмент Инсталэйшн" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Хүй, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар зэрэг хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн төллөөл, "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн ажилчид нийт 300 гаруй хүн оролцлоо.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

МУ-ын УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Жил гаруйн өмнө, Эрдэнэтчүүд маань Эрдэнэтийн Гокийн станцын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авсан. Тэгвэл өнөөдөр Эрдэнэтийн дулааны станцын 35 МВт-ын өргөтгөлийн ажлыг эхлүүлэх гэж хуран цуглаад байна. Энэ бол Эрдэнэт хот хурдтай хөгжиж буйн илрэл юм. Тэрээр, 35 МВт-ын дулааны цахилгаан станцын өргөтгөлийг БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд санхүүжүүлж байгааг онцолж, энэ өргөтгөлийн ажлыг эхлүүлэхэд хүчин зүтгэл гаргасан бүх хүн, ялангуяа БНХАУ-ын ЭСЯ-ны хамт олонд хувиасаа болон МУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

"Эрдэнэтийн ДЦС"-ын өргөтгөлийн энэ бүтээн байгуулалт Монгол орны эрчим хүчний салбарын хөгжилд төдийгүй, Эрдэнэтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр, Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилд 50-70 МВт-аар нэмэгдэж байна. Энэ станц ашиглалтад орсноор энэ хэрэглээний талыг нь үүрэх ийм боломж бүрдэж, Эрдэнэтийн гал голомт болсон энэ станцын үр ашгийг нэмэгдүүлж, хоёр дахин их хүчин чадлаар эрчим хүч үйлдвэрлэн, үйлдвэрлэлээ 3 дахин нэмэгдүүлж, өөрийн өртөг нь 65 төгрөгөөр буурах тул, үр ашигтай станц болно. Тэгэхээр энэ өргөтгөлийн төслийн ач холбогдол нь зөвхөн Эрдэнэтэд төдийгүй, Монгол түмэнд ч хувь нэмрээ өгнө. Хамгийн гол нь бид энэ төслөө хурдан ашиглалтад оруулахыг зорих ёстой. Энэ төслийн гүйцэтгэгчээр өмнө нь ТЭЦ-3 50 МВт-ын өргөтгөлийг хийж байсан. Монгол оронд ажил эрхлэх туршлагатай БНХАУ-ын Хүнань “Индастриал Экүйпмент Инсталэйшн” компани шалгарсан. Энэ компанийг богино хугацаанд ажлаа хийж гүйцэтгэнэ гэж найдаж байна. Анх Эрдэнэтийн Гокийн станцын өргөтгөлийн ажлыг Хятадын компани 9 сарын дотор амжуулсан. Тэгвэл энэ компани түүнээс дутахгүйгээр богино хугацаагаанд энэ төслийн ажлаа дуусган ашиглалтад оруулна хэмээн найдаж байна. Бид бүх талын туслалцаа үзүүлнэ. Энэ бол та бидний хамтын бүтээл байх болно гэжээ.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шюежюнь: Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, "Эрдэнэтийн ДЦС"-ын өргөтгөлийн төслийн шав тавих арга хэмжээнд оролцож, Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бас нэгэн түүхт мөчийн гэрч болж байгаадаа туйлын их баяртай байна. Элчин сайд Шин Хаймин болон БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийн шав тавих ёслолын энэ арга хэмжээнд халуун баяр хүргэе гэжээ.

Тэрээр: Хятад, Монгол хоёр улсын удирдагчдын стратегийн удирдлагаар, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа гүнзгийрэн хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжлээ. Энэ онд Хятад Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 70 жилд манай хоёр орны ард түмэн нягт хамтран ажиллаж, харилцан тусалж, гүн зузаан нөхөрлөсөн билээ. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ чухал жил, бид улам их хүчин чармайлт гарган ажиллаж, Хятад, Монголын харилцааг шинэ шатанд хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн тэлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэжээ.

Сүн Шюежюнь: Хятад улсын “Нэг бүс нэг зам” санаачилга, МУ-ын “Хөгжлийн зам” стратегийн холболт гүнзгийрэхийн хирээр, хоёр орны хамтын ажиллагааны том том төслүүд тасралтгүй хэрэгжиж байна. "Эрдэнтийн ДЦС"-ын өргөтгөх төсөл бол хоёр орны ерөнхий сайд нарын хэлэлцээгээр тохиролцсон Хятадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд МУ-д хэрэгжиж буй дулааны цахилгаан үйлдвэрлэх анхны төсөл юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хот, түүний эргэн тойрны үйлдвэрүүдийн хөгжил, оршин суугчдын ажил амьдралд шаардлага бүхий цахилгаан, уурын хэрэгцээг хангах төдийгүй, МУ-ын баруун, төвийн бүсийн хүн амын Эрдэнэт хот руу нүүн шилжихээс үүсэх цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж, хотын эрчим хүчийг хэмнэн, хүрээлэн буй орчныг сайжруулж, Эрдэнэт хот, түүний эргэн тойрны нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлнэ гэжээ.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

Хүнань “Индастриал Экүйпмент Инсталэйшн” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жөү Хүй: Манай компанийн зүгээс "Эрдэнэтийн ДЦС"-ын өргөтгөлийн төслийн ажлыг дээд хэмжээнд чухалилж, мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай инженер техникчдээ МУ-д ирүүлж, өндөр стандартын түвшинд төслийн хэрэгжилтийг чанартай сайн гүйцэтгэж, МУ-ын эдийн засгийн хөжилд тус дөхөм үзүүлэн, Хятад Монгол хоёр орны найрамдал нөхөрлөлд хувь нэмэр оруулна гэсэн юм.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

Дараа нь Хятад, Монгол хоёр орны засгийн газар, холбогдох компанийн албаны хүмүүс тууз хайчлах, шав тавих ёслолын арга хэмжээнд хамтдаа оролцлоо.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

Ёслолын арга хэмжээнд, МУ-ын Орхон аймгийн уран бүтээлчид дуу, хөгжим зэрэг үндэсний онцлогтой уран сайхны тоглолт хийсэн юм.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

"Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийн шав тавих ёслолын арга хэмжээ эхлэхээс өмнө, МУ-ын УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятадын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шюежюнь, Хүнань "Индастриал Экүйпмент Инсталэйшн" компанийн албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, тэдэнтэй хамт "Эрдэнэтийн ДЦС"-ын ажил байдалтай танилцжээ.

"Эрдэнэтийн ДЦС"-ыг өргөтгөх төслийн шав тавих ёслол болов

"Эрдэнэтийн ДЦС"-ын өргөтгөлийн төслийг гүйцтгэн хэрэгжүүлэгч Хүнань “Индастриал Экүйпмент Инсталэйшн” компани 2013 онд Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн зураг төсөл, худалдан авалт, төсөл хэрэгжүүлэх тендрт шалгарч, өргөтгөлийн ажлаа 2014 оны 9-р сард дуусган, Монголын талд хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан юм. "Эрдэнэтийн ДЦС" ТӨХК-ийн СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийн энэ ажил Хятад, Монгол хоёр орны 2018 онд тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд явагдаж буй бөгөөд үүнд Хүнань "Индастриал Экүйпмент Инсталэйшн" компаниас Монголын талд цахилгаан станцын өргөтгөлд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, гол болон дагалдах тоног төхөөрөмжийн ажиллагаанд хяналт шалгалт хийх, Монголын талын ажилчдад зориулсан сургалт дамжаа зохиох зэрэг арга хэмжээ хамрагдаж байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ