Бологнад хүүхдийн номын үзэсгэлэн нээгдэв

Уртнасан 2019-04-03 14:58:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бологнад хүүхдийн номын үзэсгэлэн нээгдэв

Орон нутгийн цагаар 4-р сарын 1-нд Италийн Бологнагийн олон улсын хүүхдийн номын 56-р үзэсгэлэн нээгдлээ. Арга хэмжээний үеэр Жиели хэвлэлийн газраас зохиосон "Хятадын болон гадаадын хүүхдийн номын зохиолчдын хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба чиг хандлага" арга хэмжээнд, Хятадын болон гадаадын хүүхдийн ном хэвлэлийн компани, зохиолчид хүүхдийн номын олон улсын хамтын ажиллагааны боломж, сорилтын талаар ярилцсан байна. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Ин Шиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Үзэсгэлэнг зохион байгуулагч Жиели хэвлэлийн газрын ерөнхий редактор, хүүхдийн номын зохиолч Бай Биний танилцуулснаар, хоёр талын хамтын ажиллагаагулам сайжруулахын тулд тус хэвлэлийн газар Хятадын болон гадаадын хүүхдийн номын хамтын ажиллагаа, солилцооны олон удаагийн үйл ажиллагаа зохион байгуулсан гэжээ.

"Хятад хүүхдүүдэд сайн ном шаардлагатай. Иймэрхүү хамтын ажиллагаа олон байвал, бид дэлхийн хамгийн сайн номыг орчуулж Хятад хүүхдүүдэд танилцуулж чадна. Нөгөө талаар Хятадын сайн ном дэлхийд нөлөөтэй болж, бид хамтран ажиллах замаар дэлхий нийтэд танилцуулан, дэлхийн хүүхэд багачуудад Хятадын зохиолчдын шилдэг бүтээлийг хүргэж болно. Иймэрхүү солилцоо маш чухал. Бид иймэрхүү солилцоо, хамтын ажиллагааны явцад бие биенээ илүү ойлгож, илүү сайн хамтран ажиллаж чадна.”

Усборне бол Английн хүүхдийн номын хамгийн том бие даасан хэвлэлийн компани юм. Тус компани жил бүр 350 орчим төрлийн шинэ ном хэвлэдэг. Олон жилийн турш Хятадын маш олон хэвлэлийн газартай эрхийн зөвшөөрлийн дагуу ном хэвлэх хамтын ажиллагаа өрнүүлсэн. Одоо тус компани Хятадын талтай хамтран шинэ ном бүтээж байна. Усборне хэвлэлийн газрын менежер Никола Усборне ингэж ярьсан юм.

"Хүүхдүүд эргэн тойрныхоо бүх юмыг сонирхдог. Тэд өөр өөр соёлоос маш олон зүйлийг сурч мэднэ. Улмаар дэлхийн уншигчдын хувьд зарим ном хятад хүүхдүүдэд, англи хүүхдүүдэд, бүх дэлхийн хүүхдүүдэд ойр дотно санагддагийг бид анзаарсан. Иймээс манай редактор хичээнгүй, зохистой үг хэллэгтэй, долоогоос дээш насны хүүхдүүдэд тохиромжтой үлгэрийг өгүүлэн тайлбарласан юм.”

Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэнгийн олон улсын үзэсгэлэн зохион төлөвлөгч хатагтай Бай Лина: Хятадын болон гадаадын хүүхдийн номын хамтын ажиллагаанаас өөр өөр соёл хоорондоо харилцан суралцаж, ойлголцлоо нэмэгдүүлж болно. Хятадын болон гадаадын зохиолчид хамтран ажиллаж бие биенийхээ давуу талаас харилцан суралцаж, дутагдалтай талаа нөхөж болно. Иймэрхүү хамтын ажиллагаанаас үргэлж баярлууштай, санаандгүй зүйл бий болдог юм гэжээ.

"Бид хариуцлагатай арга хэлбэрээр Хятадын болон гадаадын хамтын ажиллагаагаар хүүхдийн ном хэвлэхийг баталгаажуулах ёстой. Дэлхийн өөр өөр соёл иргэншлийн яриа хэлцлийг ахиулах зорилго тавих хэрэгтэй. Харин боломжийг ашиглаж, борлуулалтын хэмжээг зорилгоо болгож болохгүй. Ном хэвлэлийн ажилтан, үзэсгэлэн төлөвлөгчийн хувьд би нэг үгийг үргэлж санаж явдаг. Сайн үлгэр бол хэзээд сайн үлгэр, бүгдээрээ уншихад илүүдэхгүй.”

Их уншсан

холбоотой мэдээ