Дубайн Дэлхийн экспод шинэ технологио танилцуулна

Алтаннавч 2019-04-03 15:35:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дубайн Дэлхийн экспод шинэ технологио танилцуулна

2020 оны 10-р сарын 20-оос 2021 оны 4-р сарын 10-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайн Дэлхийн экспо болно. 2-нд Хятадын Худалдааг дэмжих холбоо Дубайн Дэлхийн экспогийн Хятадын ордны барилгын зураг төслийг нийтэллээ. "Тэнгэрийн нүд" FAST, Бэйдөү хиймэл дагуул, 5G технологи зэрэг гол үзэсгэлэнг Дэлхийн экспогийн Хятадын ордонд танилцуулах юм.

Дубайн Дэлхийн экспод шинэ технологио танилцуулна

Хятадын Худалдааг дэмжих холбооны албаны хүн хэлэхдээ: Хятадын ордон "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах-Инновац ба боломж" уриан дор мэдээлэл, шинжлэх ухаан технологи, боловсрол, зам тээвэр зэрэг салбарын технологийн болон хөгжлийн ололт амжилтыг бүрэн харуулах юм. Мөн хурдны төмөр замын загварчилсан жолоодлого, ухаалаг сүлжээний авто машин зэргийг танилцуулж, "ухаалаг аялал"-ыг шинэлэг хэлбэрээр тайлбарлана гэжээ.

Дубайн Дэлхийн экспод шинэ технологио танилцуулна

Дубайн Дэлхийн экспо таван жил тутамд нэг удаа зохиогддог, 2010 оны Шанхайн Дэлхийн экспотой адил зэрэглэлийн экспо юм. "Санаа бодлоо солилцож, сайхан ирээдүйг бүтээе" уриатай тус экспо 25 сая үзэгч хүлээн авах төлөвтэй, өнөөг хүртэл 190 улс орон оролцохоо нотлоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ