ARJ21 онгоц 10 мянган цаг аюулгүй нислэг хийв

2019-04-03 16:01:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ARJ21 онгоц 10 мянган цаг аюулгүй нислэг хийв

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Чэндү хотын агаарын тээврийн компани 2019 оны хавар намрын улирлын агаарын тээврийн нислэгээ эхлүүлж, Хятадын бие даан зохион бүтээж үйлдвэрлэсэн ARJ21 онгоцны 4 шугамыг шинээр ажиллуулж эхэллээ. Өнөөгийн байдлаар, ARJ21 загварын 11 онгоц нийт 10 мянган цаг аюулгүй нислэг хийж, давхардсан тоогоор 32 мянган зорчигчийг хүлээн авч үйлчилжээ.

ARJ21 онгоц бол олон улсын стандартын дагуу Хятадад үйлдвэрлэсэн шууд нислэгийн зорчигч тээврийн тийрэлтэт онгоц юм. Хятадын бие дааж зохион бүтээж, үйлдвэрлэсэн оюуны өмчийн эрх бүхий энэ нисэх онгоцны төрөлд үндсэн загвар, ачаа тээвэр, албан ажлын хэрэглээний гээд 78-90 суудалтай, бүхээг нь уужуу, 2225-3700 км аялах хүчин чадалтай онгоцнууд багтдаг бөгөөд жижиг дунд хот хоорондын зорчигч тээврийн шууд нислэгт ашиглахад илүү тохиромжтой юм.

Их уншсан

холбоотой мэдээ