Гадаад валютын нөөц таван сар дараалан өсөв

2019-04-08 16:36:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-нд Валютын хяналт удирдлагын үндэсний газрын нийтэлсэн тоо бүртгэлээр, 2019 оны 3-р сарын эцэс хүртэлх байдлаар Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ 3 их наяд 98.8 тэрбум ам.долларт хүрсэн нь 2-р сарынхаас 8.6 тэрбум доллар буюу 0.3 хувиар нэмэгдсэн байна. Хятадын гадаад валютын нөөц ийнхүү 5 сар дараалан нэмэгдлээ. Хятадын эдийн засгийн эргэлт зохистой орон зайд байгаа учраас юанийн валютын гүйлгээний "автомат тогтворжуулагч"-ийн үүрэг чадвар илэрхий болж, ерөнхийдөө Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ тогтвортой байдлаа хадгалахад ашигтай байсан гэж тухайн салбарынхан үзэж байна.

Гадаад валютын хөрөнгө оруулалт судалгааны газрын захирал Тань Ялин: Ам.долларын индекс бага зэрэг дээшилсэн. Хятадын эдийн засгийн сайжрах хандлага илэрхий болж байгаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас гадаад валютын нөөцийн хэмжээ таван сар дараалан нэмэгдсэн юм гэжээ. "Нэг талаар ам.долларын индекстэй холбоотой, учир нь долларын индекс харьцангуй тогтвортой бөгөөд дээшлэх магадлал нэлээд их байна. Бидний ам.долларын гадаад валютын нөөцийн эзлэх харьцаа нэлээд их, энэ нь гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд зарим боломж бүрдүүлсэн юм. Нөгөө талаар, тухайн сарын валютын ханшийн өөрчлөлтийн орон зай харьцангуй бага, үүний улмаас валютын ханшийн эрсдэл ба зах зээлийн төлөв байдлыг харьцангуй тайван болгосон. Бас нэг чухал тал нь, эдийн засгийн тоо баримт харьцангуй тогтвортой, дээшлэх хандлага нэлээд илэрхий, мөн бидний тухайн орны валютын ханшийг тогтоон барих ба бие даасан чанар нэлээд тодорхой, манай орны гадаад худалдааны компанийн орлого, гадаад валютын нөөц бүтээхэд эерэг хүчин зүйл болсон тул гадаад валютын нөөцийн хэмжээ дараалан нэмэгдсэн юм.”

Ирээдүйн талаар шинжээчид: АНУ-ын бондын ашиг орлого зохих хэмжээгээр нэмэгдэж мэднэ. Америкийн богино хугацааны эдийн засгийн тоо баримт сайжрах нь ам.долларыг тогтворгүйгээр өсгөж, үнэт цаас ба валютын ханшны үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй, Хятадын гадаад валютын нөөцийн өсөлт багасаж мэднэ. Гэвч гадаад валютын хангамж хэрэглээний харьцаа сайжрахын хэрээр хөрөнгө оруулалтаа хэвээр хадгална. Энэ нь гадаад валютын нөөц үндсэндээ тогтвортой байхад тустай гэжээ.

Валютын үндэсний хяналт удирдлагын газрын хэвлэлийн төлөөлөгч, ерөнхий эдийн засагч Ван Чүнь-Ин: Хойшид дэлхийн улс төр, эдийн засгийн байдал нарийн төвөгтэй, тодорхойгүй хүчин зүйл зохих хэмжээгээр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд унах дарамт тулгарч, хөрөнгө санхүүгийн үнэ өндөр хэвээр, олон улсын банк санхүүгийн зах зээлийн тогтворгүй чанар улам нэмэгдэж мэднэ. Гэвч Хятадын эдийн засгийн эргэлт зохистой орон зайдаа хэвээр байна. Юанийн ханш нэмэгдэхийн хэрээр валютын ханшийг "автоматаар тогтворжуулагч"-ийн чадавх аажмаар ил болж, ерөнхийдөө Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ тогтвортой байдлаа хэвээр хадгалахад ашигтай гэжээ.

Валютын хөрөнгө оруулалтын судалгааны газрын дарга Тань Ялин: Энэ жил Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд ам.долларын түвшнээ хадгалах нь баталгаатай юм гэжээ. "Валютын удирдлагын газрын төсөөлөл маш оновчтой. Учир нь эхний улирлын энэ байдал хэрэг дээрээ олон хэвийн бус талтай. Иймээс дараалан хэлбэлзэх эрсдэл их, ялангуяа ам.долларын үзүүлэлт буурах боломж нэмэгдэх төлөвтэй банйа. Америкийн холбооны нөөцийн сан хүүгээ нэмэх тухай төсөөлөл ч одоогийн магадлалтай нэгдэхгүй байгаа учраас бидний гадаад валютын нөөцөд хэлбэлзэл үүсгэж болзошгүй. Гадаад валютын нөөц, эсвэл ямар нэг хөрөнгийн үнэ ханшийн хувьд өсөж буурах, нэмж хасагдах нь хэвийн үзэгдэл юм. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, валютын түвшнийг тогтоон барьж буй байдал, мөн гадаад валютын зах зээлийн ерөнхий хандлагаас үзвэл энэ жил Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд хэвээрээ байх нь үндсэндээ баталгаатай гэж би хувьдаа бодож байна.”


Их уншсан

холбоотой мэдээ